Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авлаа
Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчид Өмнөговь, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ашигтмалтмал хайх, олборлохчиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийснээ мэдээллээ. Тэд 119 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгалтад хамруулж, холбогдох хуулиуд болон түүнд нийцүүлэн баталсан журам, стандартын хэрэгжилтийг үнэлсэн байна.
2026-07-06
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
2026-07-06
“Түмэн газрын цайны зам”-д Дархан-Уул, Төв аймаг гишүүнээр элсжээ
Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын сайд нарын 10 дугаар уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод энэ сарын 1-3нд болж, гурван орны аялал жуулчлалын салбарынхан “Түмэн газрын цайны зам” олон улсын арга хэмжээнд оролцлоо. Гурван улсын аялал жуулчлал, соёл болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Түмэн газрын цайны зам” олон улсын холбоог талууд 2016 онд байгуулсан билээ.
2026-07-06
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өчигдөр буюу 2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхэлсэн.
2026-07-06
Г.ГЭРЭЛТУЯА: Байгаль орчинд учруулсан хохирлыг хангалттай нөхөн төлөхгүй байна
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээ эхлүүлээд буй билээ. Үүний талаар Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяатай ярилцсанаа хүргэе.
2026-07-06
“Баянхонгорт гурван хүний амь бүрэлгэсэн хэрэг гараагүй”
Баянхонгор аймагт хүний амь хөнөөж, цогцсыг нь шатаасан гэх мэдээлэл уржигдар нийгмийн сүлжээнд нэгэн иргэн бичиж, олон нийтийг айдас түгшүүрт автуулсан юм. Тухайн иргэн нь “Цуврал хэрэг гараад нийт гурван хүн амиа алдсан” гэсэн утгатай зүйл бичсэн байв. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн орон нутгийн Цагдаагийн газраас тодруулжээ.
2026-07-06
Жүжигчин И.Одончимэг МУАЖ цол хүртлээ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам цөөн хоногийн дараа болно.
2026-07-06
Жүжигчин Ц.Цэрэнболдод МУГЖ цол хүртээв
Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, салбар бүрдээ амжилт бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг уламжлалтай.
2026-07-06
Дундговь аймгийн Баянжаргалан сумд 300 МВт-ын цахилгаан станцын шав тавив
“Монголын алт” (МАК) ХХК Дундговь аймгийн Баянжаргалан сумд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар өнгөрсөн баасан гарагт шав тавилаа. Хөөтийн уурхайг түшиглэн байгуулах эл цахилгаан станц нь тус компанийн хэрэгжүүлж буй нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний анхны төсөл юм.
2026-07-06
Азийн хөгжлийн болон “Голомт” банк 64 сая ам.долларын гэрээ байгуулав
Азийн хөгжлийн болон “Голомт” банк нь Монголд тогтвортой, хүртээмжтэй санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкнаас бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа эмэгтэйчүүдэд олгох зээлийн хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор 64 сая ам.долларын зээлийг Голомт банканд олгосон юм байна.
2026-07-04
“XLSSC 122” сансрын хувьслын онолыг өөрчлөх үү
2014 онд илрүүлсэн “XLSSC 122” галактикийн бөөгнөрлийг “Уэбб” сансрын дурангаар нарийвчлан судлах ажлын хүрээнд 10 тэрбум гаруй жилийн өмнөх болохыг нь тогтоосон талаар АНУ-ын Одон орон судлалын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “The Astrophysical Journal Letters” сэтгүүлийн өнгөрсөн сарын сүүлийн 10 хоногийн дугаарт нийтэлжээ. Эрдэмтэд “Сансрын хувьслын онолын дагуу том галактикийн бөөгнөрөл орчлон ертөнцөд 10 тэрбум жилийн тэртээд буюу Их тэсрэлтээс 3.8 тэрбум жилийн дараа үүсэж эхэлсэн.
2026-07-03
Дэлхийг нарны “савраас” суллах боломжийг эрэлхийлж байна
Нар хэмээх аварга гараг үгүй болох цагт сансрын уудмаас үй түмэн од, эрхэс, гараг, сүүлт од арчигдана. Ийм үйл явц тохиох нь гарцаагүй. Магадгүй хэдэн зуу, сая, тэрбум жилийн дараа гэхээр бидэнд дэндүү хол, бүр хамаагүй ч байж мэдэх ойлголт. Гэтэл үнэндээ энэ нь хүн төрөлхтний оршихуйтай шууд холбоотой асуудал учраас дэлхийн эрдэмтэн судлаачид үүнд сэтгэлээ чилээж, галт гаргийн сүүлчийн тэсрэлтэд хуйхлагдахгүй үлдэх арга чарга хайсаар багагүй хугацааг үджээ.
2026-07-03
“Зүүд” биелж эхэлсэн
Сансраас дэлхий рүү эрчим хүч дамжуулах туршилт хийж буй талаараа Америкийн мэргэжилтнүүд мэдээллээ. Тодруулбал, нарны энергийг задгай сансарт хуримтлуулаад, манай гарагт илгээх практик туршилт бөгөөд энэ санаа нь саяхныг хүртэл уран зөгнөл төдий зүйл байв. Ийм зүйл боломжтой юу, үүнийг ямар зарчмаар бодит болгох вэ.
2026-07-03
Үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрснөөс хүний амь эрсдэв
Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийн замыг АжилчныгудамжтайхолбохоорТуулголындээгүүршинээр тавьсан гүүрийн орчимд өчигдөр өглөө зам, тээврийн осол гарч, хүн амиа алдлаа. Онцгой байдлын байгууллагад осол гарч, машины эд ангид хүн хавчуулагдсан гэх дуудлага 07.45 цагт өгчээ. Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиж гэмтсэн нэг иргэнийг гарган, эрүүл мэндийн, амиа алдсан хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
2026-07-03