МУИС-ийнхан таван жилд 1500 өгүүлэл хэвлүүлэх нь
МУИС судалгааны их сургууль болох зорилт тавиад буй. Үүнийхээ хүрээнд 2030 он гэхэд “Scopus”, “Web of science” зэрэг хяналт өндөртэй мэдээллийн системд бүртгэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хоёр сэтгүүлтэй болох зорилго дэвшүүлжээ.
2026-06-30
Нийслэлээс дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин, хамтран ажиллахаар болжээ
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран бүтээлүүдээсээ бүрдсэн анхны цомог "Хайрын хүч"-ийг гаргаж, бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, "Камертон" хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр уулзлаа.
2026-06-30
Үндсэн эрх нь зөрчигдсөн иргэд Цэцэд гомдол гаргадаг болно
Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар тэргүүтэй 55 гишүүн санаачилснаа өчигдөр өргөн барив. Энэ талаараа тэд мэдээлэл хийсэн юм. Х.Тэмүүжин гишүүн “2003 онд манай улс хүний эрхийг хангах үндэсний бичиг баримтыг анх баталж, үүндээ Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар тусгасан.
2026-06-30
Эрчим хүчний салбарынхан өнөөдөр ажил хаяна
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 08.00 цагаас эхлэн салбарын хэмжээнд албан ёсоор ажил хаяна гэдгээ мэдээллээ. Үүнд ДЦС3, ДЦС-4, УБЦТС, Эрдэнэт Булганы ЦТС зэрэг салбарын голлох байгууллагууд нэгджээ.
2026-06-30
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
Энэ жилийн баяр наадмын зохион байгуулалтын талаарх туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж, дараа дараачийн баяр наадамд ашиглаж, нэгдсэн мэдээллээр ажиллах шаардлагатай байна.
2026-06-30
Азийн цэвдэг судлалын эрдэмтэд Монголд чуулж байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тав хоног үргэлжлэх “Азийн цэвдэг судлалын олон улсын III хурал” (ACOP 2026) салбар хуралдаанаар өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн хуралд АНУ, Хятад, Орос, Япон, Канад, Герман зэрэг дэлхийн 25 орны 360 гаруй нэртэй эрдэмтэн, залуу судлаач оролцож байна. Тэд цэвдэг хайлснаас үүсэж буй дэд бүтцийн эрсдэл, усны нөөцийн хомсдол, экосистемийн өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бодлого, шийдвэр гаргагчдад зориулсан санал, зөвлөмж боловсруулах юм.
2026-06-30
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна.
2026-06-30
545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны зөвшилцлийн танхимд боллоо. Үүнд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч оролцсон байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал бизнес эрхлэгчдэд зориулсан таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн тулд Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж буйгаа танилцуулсан юм.
2026-06-30
БЗС-гийн Д.Гардид холбогдох хэргийн шүүх хурлыг товложээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням долоодугаар сарын 2-нд хэлэлцэхээр товложээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд холбогдох хэргийг 2022 оны наймдугаар сараас шалгаж, өнгөрсөн тавдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн юм.
2026-06-30
“Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” үзэсгэлэнг Мексикт дэлгэжээ
Монгол болон Мексик улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Францын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” үзэсгэлэнг Мексикийн Тепик хот дахь Наярит мужийн Бүсийн музейд дэлгэлээ. Өмнө нь тус улсын нийслэл Мехико хотноо амжилттай олны хүртээл болгосон эл үзэсгэлэнд Монголын байгалийн өвөрмөц тогтоц, соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан 71 шилдэг бүтээлийг дэлгэсэн байна.
2026-06-29
Европ тив түүхэнд байгаагүйгээрээ хэт халлаа
Баруун Европыг хамарсан аагим халууны улмаас Британи, Швейцар, Франц, Герман, Чех, Дани зэрэг улсад зургаадугаар сарын агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Агаарын температур хэт халсны улмаас бүс нутгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 400 орчим хүн (Францад усанд живсэн 55, Испанид халууны улмаас нас барсан 327, Германд усанд осолдсон 20 гаруй хүн) амиа алдаад байна. Өдгөө тус тивд 150 сая орчим хүн цельсийн 35 хэмээс дээш халуун орчинд амьдарч буй юм.
2026-06-29
Улаан буудай, төмсний тариалалт дуусжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн баасан гарагийн байдлаар улаан буудай, төмсний тариалалт дууссаныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 315.7 мянган га талбайд улаан буудай, 12.5 мянган га-д төмсний үр суулгаж дууссан бол нийт 530 400 га-д тариалалт хийгээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс буудайн талбайн хэмжээ 59.7 гагаар өссөн дүн бол төмснийх 0.5 мянгаар буурсан дүн гэнэ.
2026-06-29
Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас сүүлийн хоёр жилд 25 тэрбумын хохирол учрав
Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар судалжээ. Энэ хугацаанд хүрээлэнб уй орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, 2333-ыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Гэмт хэргийн 41.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 31.4-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох, 11.1-ийг хууль бусаар ан агнах, наймыг нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх хэрэг эзэлжээ.
2026-06-29
Хэт халж буй газруудад болгоомжтой зорчихыг анхааруулав
Европын улс орнуудад ойрын өдрүүдэд хэт халж буйтай холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ. Тухайн бүс нутагт оршин суугчид болон гадаад улс орнууд руу зорчихоор төлөвлөж буй иргэд, тэр дундаа өндөр настан, бага насны хүүхдүүдийг хэт халуунаас болгоомжилж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулав.
2026-06-29