Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

С.Билгүүн бодлого бодолтын улсын аваргаар тодров

Дэлхийн шатрын бодлого зохиомжийн холбооны хүндэт мастер, олон улсын шүүгч С.Чимэдцэрэн агсны нэрэмжит бодлого бодолтын 12 дахь УАШТ-д 32 тамирчин оюунаа сорив. Их мастеруудаас “ABChess” академийн тамирчин С.Билгүүн 60 оноогоор тэргүүн байр эзлэв. Ахынхаа амжилтыг үргэлжлүүлж, тус академийн шатарчин, олон улсын мастер С.Чингүүн 60 оноогоор мөнгө, “Босоо ноён” клубийн тоглогч Г.Тэнгүүндалай 54 оноогоор хүрэл медаль зүүсэн юм. Энэ удаа эмэгтэйчүүдээс “Босоо ноён” клубийнхнээс Э.Одмаа 53.75 оноогоор тусгай байрт шалгарчээ. Эл тэмцээний ерөнхий шүүгчээр спортын дэд мастер М.Жанлавчарив, зөвлөх шүүгчээр Дэлхийн шатрын бодлого зохиомжийн холбооны хүндэт мастер, ОУХМ Л.Тогоохүү ажиллав.
2025-11-06

Нямбуугийн Нямдоржийн зориулал шүлгийн туурвил зүй

Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Дагийраазайн Нямдоржийн хэлэлцүүлсэн “Нямбуугийн Нямдоржийн зориулал шүлгийн туурвил зүй” хэмээх илтгэлий гбид онцолж байна.
2025-11-06

Яармаг орчимын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана

ХУД -ийн 5.6.7.23.24-дүгээр хороодын хэрэглэгчийн хэрэглээний усыг 2025.11.06 өдрийн 22:00 цагаас 2025 .11.08 ны өглөөний 08:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хязгаарлах юм.Тодруубал замын урд хэсэг буюу  Food City худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл замын хойд талдаа “Мөнх Хадаа” -аас Нисэхийн тойрог хүртэл сууршилийн хэсэг хамрагдах юм.
2025-11-06

Өрх, сумын эмнэлэгт сүрьеэ оношлох төхөөрөмж нийлүүлэв

Өрх, сумын эмнэлэгт сүрьеэ оношлох төхөөрөмж нийлүүлэв
2025-11-06

Хамгийн ахмад Ерөнхийлөгч

92 настай Поль Бийя Камерун улсын Ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаагаар найм дахь удаагаа сонгогдлоо. Сонгууль аравдугаар сарын 19-нд болсон ч Үндсэн хуулийн шүүх нь дүнг албан ёсоор 15 хоногийн дараа зарлахад тэрбээр сонгогчдын 56.6 хувийн санал авсан байжээ. Санал хураах ажил тайван амгалан байдалд болсон бөгөөд сурталчилгааны үеэр Бийя ердөө нэг удаа л цуглаан хийж, 10 хоногийг Европт хувийн айлчлал хийж өнгөрөөсөн аж.
2025-11-06

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
2025-11-06

Усны хомсдолоос үүдэн Ираны нийслэлийг нүүлгэн шилжүүлж мэдэх нь

Ираны нийслэл Тегеран хотод урьд өмнө тохиож байгаагүй ган гачиг нүүрлэсний улмаас оршин суугчдын ундны усны гол эх үүсвэр хоёр долоо хоногийн дотор ширгэх аюулд ээ. Тодруулбал, тус хотын гол усан сангуудын нэг болох Амир-Кабирын далангийн усны нөөц одоогоор нийт хүчин чадлынхаа айман хувьд буй бөгөөд энэ нь сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн доод хэмжээ аж. Амир-Кабирын далан нэг жилийн өмнө 86 сая шоо метр усны нөөцтэй байсан бол өдгөө 14 сая болж огцом буурчээ. Үүнээс гадна бүс нутгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бороо орох нь ч эрс багассан гэнэ.
2025-11-06

Сарлагийн ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 25 хувиар өсжээ

Европын Холбооны санхүүжилтээр Монголд хэрэгжүүлсэн “Ургамлын аргаар идээлсэн сарлагийн арьс, шир ба арьсан бүтээгдэхүүний кластерын био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалт өчигдөр МҮХАҮТ-д боллоо. Уг төслийг хэрэгжүүлснээр гар урлал болон хөнгөн үйлдвэрийн салбарт чухал ахиц гарсан аж.
2025-11-06

Орон нутгийн яаралтай тусламжийг өргөжүүлэх 215 сая ам.долларын гэрээг үзэглэлээ

ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжүүлэхээр болж талууд 215 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн зорилго нь улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэхэд хөрөнгө оруулах юм.
2025-11-06

Ирэх сарын 15-аас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй гэв

Мөн Хотула аппликэйшныг угаарын хий мэдрэгчтэй холбон, арванхоёрдугаар сарын 15-аас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй. Угаар мэдрэгчээ зайлшгүй асаасны дараа түлшээ авах боломжтой юм
2025-11-06

Зам, тээврийн ослын улмаас 116 хүн нас барсны 67 нь явган зорчигч

Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлд зам, тээврийн ослын улмаас 116 хүн нас барсны 67 нь явган зорчигч арц, гарамтай газраар явж байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Харин өнгөрсөн онд 176 явган зорчигч гарц болон гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ осолд өртөж нас баржээ. Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихсэхээр зам хөндлөн гарч яваад осолд өртөх тохиолдол нэмэгддэгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир анхааруулав.
2025-11-06

Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй хүү мэндэллээ

Нийслэлийн "Хүрээ" амаржих газарт өнөө өглөө буюу 11-р сарын 6-нд 5.4 кг жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. 
2025-11-06

Ургац хураалт өмнөх оныхоос 40 хувиар буурчээ

Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Энэ онд улсын хэмжээнд 274.1 мянган тонн үр тариа хураан авсан аж. Үүнд улаанбуудай 252.3, төмс 101.9, хүнсний ногоо 208.6 мянган тонн эзэлж байгаа юм. Өмнөх оныхтой харьцуулахад ургац 40 хувиар буурчээ. Улмаар Монгол Улсын нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5, төмсний 76.9, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаас хангах тооцоо хийсэн байна.
2025-11-06

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа
2025-11-06

Өдрийн ажилд гарах өрсөлдөөн их байна

Өдрийн ажлын бирж буюу “Самушил” нь хорооллын эцэст байрлалтай жижгэвтэр байшингийн гуравдугаар давхрын нэг өрөө. Өчигдөр биднийг тэнд очиход ажил хайсан, ажилд гарахаар зэхсэн олон хүнхөлхөж байлаа. Ажлын хувцас өмсөж, үүргэвч үүрсэн хүмүүс “Самушил”-ын гадна зогсоцгоон тамхилж, зарим нь оффист утсаа “маажин”-гаахаана, ямар ажил гарч буйг сонсон, бас аль зүг рүүявах саналаа хэлцгээх аж.
2025-11-06

Ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа

Ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа
2025-11-06

 ХААИС-ийн хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангайн дарга нарын авлигын хэргийг дахин хэлэлцүүлнэ

ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангай аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан, одоо тус аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаал хашдаг Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. 
2025-11-06

Азгүй, адармаатай улирлын дараа сэргэлт айсуй

Сүүлийн нэгэн арваны туршид Ж.Эмбийд болон “Филадельфи-76” багт гурван л зүйл тодорхой байсаар ирсэн. Нэгдүгээрт, түүний эрүүл мэндийн асуудал. Сүүлийн 11 улиралд Ж.Эмбийд боломжит 902 тоглолтын 452-т оролцжээ. Эдгээрээс таван улиралд нь (огт тоглоогүй эхний хоёр улирлыг нь оруулж тооцов) 40-өөс цөөн тоглолтод л талбайд гарсан аж.
2025-11-05