БНХАУ-ын өмнөд хэсгээр үер бууж, хойд хэсгээр хэт халалт үргэлжилж байна
Хятадын өмнөд хэсэгт өчигдөр буюу мягмар гарагт орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, есөн хүн амь үрэгдэж, тариалангийн талбай, байшингууд усанд автан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тосгон бүхэлдээ тог цахилгаангүй болж, тариалангийн талбай бүхэлдээ шороонд булагдсан байна.
2024-06-20
Японы Засгийн газрыг болзооны аппликэйшн бүтээхийг иргэд нь дэмжив
Судалгаанд оролцогчдын 54 хувь нь уг санааг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн “Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа тул илүү найдвартай байх болно” гэж судалгаанд оролцогчид хариулсан гэнэ. Оролцогчдын насны бүлгийг харахад 18-29 насныхны 64 хувь нь дэмжихээр саналаа өгчээ. Мөн 30-аас дээш насныхны 74 хувь нь болзооны аппликэйшн бүтээхийг дэмжсэн байна. Гэхдээ оролцогчдын 57 хувь нь энэхүү арга нь үр дүнд хүрэхгүй гэж үзсэн аж. Харин 39 хувь нь эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
2024-06-19
ОХУ-д “Оросын өдөр”-ийг тэмдэглэжээ
Жил бүрийн зургадугаар сарын 12-нд ОХУ Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө тунхаглан баталсан өдөр тохиодог. Тиймээс 1992 оноос хойш энэ өдрийг ОХУ-ын төр засгийн гол баяр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Харин 2002 оноос хойш уг баярыг “Оросын өдөр” болгон өөрчилсөн аж. Учир нь, “Тусгаар тогтнолын өдөр” нь дэлхийн олон улс орнууд тусгаар улсаа үүсгэн байгуулсан, бусад улс орнуудаас салан тусгаарласан эсвэл бусад улсын түрэмгийллээс чөлөөлөгдсөнөө тохиолдуулан тэмдэглэдэг үндэсний баяруудын нэг учраас “Оросын өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.
2024-06-12