М.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ аваргын төлөө тоглох нь
“Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж буй ширээний теннисний дэлхийн чансаа тогтоох залуучууд, насанд хүрэгчдийн “World table tennis feeder Ulaanbaatar 2026” тэмцээнд манай улсын шигшээ багийнхан дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байна.
3 цаг 13 мин
Өсвөр үеийн тоглогчид дэлхий аварга болжээ
АНУ-ын Миннесота мужид зохион байгуулсан (USA cup) өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Монголоос Азийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны зэрэгтэй ахлах дасгалжуулагч Б.Чин-Оргилын удирдлагад“ BCH lions” клубийн тоглогчид 12 хүртэлх насныхны ангилалд оролцжээ.
4 цаг 28 мин
Испанийн шигшээ “Алтан дагина”-тай харив
АНУ, Канад, Мексик улсад хөл бөм¬бөгийн ДАШТ-ийг өнгөрсөн сарын 11-нээс зохион байгуулахад 48 баг оролцов. Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон тэмцээний аваргын төлөөх тоглолтод Испанийн шигшээ Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр яллаа.
Уржигдар 12 цаг 30 мин
“Токио 1964” олимпод оролцсон Монголын багийн анхны тугч
Булган аймгийн Гурван булаг сумд 1923 онд Чүлтэмийн хоёр дахь хүү нь болж мэндэлсэн хөвгүүн бол Ч.Найдан юм. Тэрбээр 1933 онд Архангайн Хашаат сумын бага, Цэцэрлэг сумын дунд сургуульд онц дүнтэй суралцаж VIII ангиа дүүргэжээ.
2026-07-18
М.Дуламсүрэн дэлхийн хошой аваргаар тодорлоо
Францын Альпийн нурууны үзэсгэлэнт бүс болох Бофорт тосгонд болсон скайраннингийн мастеруудынДАШТ-д 25 орны тамирчид оролцлоо. Тус тэмцээнд ур чадвараа сорьсон манай улсын багаас хэт холын марафон гүйлтийнтамирчин, ОУХММ.Дуламсүрэнэмэгтэйчүүдийн 50-иасдээшнасныхны ангилалд түрүүлэв.
2026-07-16
Өмнийн шаргал говиос төрсөн удам дамжсан харваачид
Халхын нутагт хасаа, сумны хийцээрээ нэрээ цуурайтуулсан Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүхийг шагайн харваачид “Мэргэн Баавай” хэмээн авгайлан ихэд хүндэлдэг. Тэрбээр шагайн харвааны эд хэрэгслийг хийхдээ тухайн хүний биеийнх нь онцлогт тааруулж, донжийг нь олж урладгаараа алдартай.
2026-07-11
Э.Бумбаяр Урианхай сурын улсын мэргэн боллоо
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэмцээнүүд Урианхай сур болон шагайн харваагаар энэ сарын 7-нд эхэлсэн билээ. Энэ удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 315 харваач цэц сорьсноос Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, “Цагаан шонхор” багийн харваач Э.Бумбаяр 25 оноогоор тү рүүлж, Урианхай сурын улсын мэргэн боллоо.
2026-07-09
Б.БУЛГАА: Хичээж хөдөлмөрлөвөл Монгол бөхийн дэвжээ хэний ч хүүг ивээдэг
Наадмын торгон ногоон дэвжээнд баруун, зүүн талын магнайд хүчит бөхчүүдийн цолыг дуудаж, мөрөн дээрээсээ гарган хийморь лундааг нь сэргээдэг хүмүүс бол засуул юм. Засаж буй бөхдөө сэтгэлийн дэм, урам өгөхөөс гадна үнэн шударга, харгүй, хоргүй барилдахыг эрхэмлэн захидгаараа хамгийн ойрын түшиг тулгуур нь болдог.
2026-07-08
Манайхаас таван тамирчин муай тайн ДАШТ-д түрүүлэв
Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулсан муай тайн сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монголын баг дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад оролцож, 78 орны 1480 тамирчинтай өрсөлдлөө.
2026-07-07
Б.Оргилболд олон улсын тэмцээнд түрүүллээ
Өмнөд хөршийн Наньчанг хотод зохион байгуулсан аэробик гимнастикийн анхдугаар олон улсын нээлттэй тэмцээнд Монголын баг дасгалжуулагч Э.Мөнхнасан, Б.Золбаяр нарын удирдлагад оролцлоо. Тэднээс 18 насныхны ангилалд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд МУБИС-ийн “Гайнер” клубийн тамирчин Б.Оргилболд 18.850 оноогоор түрүүлэв. Тэгвэл 12-14 насныхад З.Сайханаа хүрэл медаль хүртэж, түүний амжилтыг үргэлжлүүлсэн юм.
2026-07-02
Монголын буудагчид багийн төрөлд дэлхийн аварга боллоо
ХБНГУ-ын Зуль хотод болсон буудлага спортын залуучуудын ДАШТ-д Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлагад манай улсын тамирчид онч сорив. Эмэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг түрүүлж, анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.
2026-06-30
“Улаанбаатар MMC энержи”, “Улаанбаатар Амазонс” нутагтаа түрүүлж, аваргаар тодорлоо
Монгол Улс 3Х3 сагсан бөмбөгийн гурван том тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулсныг спорт сонирхогчдод тоймлон хүргэе. Сүхбаатарын талбайд энэ сарын 23, 24-нд болсон “FIBA 3x3 Sukhbaatar challenger” (FIBA 3x3 Сүхбаатар) дэлхийн гран при тэмцээнд “Улаанбаатар MM энержи”, “Сансар М банк”, “Хархорум”, “Тэрэлж” багийнхан оролцож, 11 орны 16 шигшээтэй өрсөлдлөө. Тэднээс “Улаанбаатар MM энержи”, “Сансар М банк” багийнхан шигшээ наймд шалгарснаар тэмцээнээ үргэлжлүүлэв.
2026-06-29
Гадаадын мэргэжлийн багт уралддаг Монголын тамирчид
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийнхан гадаадын мэргэжлийн багт нэгдэн олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцож байна. Тэднээс гурван тамирчинд Тайландын “Roojay сycling” багийнхан санал тавьж, албан ёсоор гэрээ байгуулсан. Манай улсын дугуйчдын ур чадварыг үнэлсэн энэ шийдвэр нь тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж олгож буй юм.
2026-06-25
“Алдар”-ын харваачид цэргийн ДАШТ-ээс иж бүрэн медаль гардлаа
ХБНГУ-ын Варендорф хотод зохион байгуулсан байт харвааны цэргийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь тэмцээнд манай улсаас Л.Батсайхан ахлагчтай “Алдар” спорт хорооны баг дасгалжуулагч Б.Ганзоригийн удирдлагад оролцож, 19 орны цэргийн 200 гаруй шилдэг тамирчинтай цэц сорилоо.
2026-06-24
Уран сайхны гимнастик бол бие, сэтгэл зүйн төгс зохицол
Уран гимнастикаар хичээллэх нь биеийн зөв галбир, уян хатан байдал, хөдөлгөөний эвслийг сайжруулдаг онцлогтой. Мөн тэсвэр тэвчээр суулгах, булчинг жигд хөгжүүлэх, охидыг цэгцтэй, гоолиг болоход чухал нөлөө үзүүлдэг байна. Нурууны цэх байдал, хөлийн хэлбэрийг засаж, зөв бие галбиртай болгодог. Энэ спортоор хичээллэхийн давуу талаас сонирхуулъя.
2026-06-23
Практик буудлагын улсын аваргууд тодорлоо
Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан карабины төрлийн УАШТ-ий гурван ангилалд 53 тамирчин өрсөлдөж, 12 дасгалын нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодрууллаа. Тэднээс гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс хувийн дүнгээр У.Тэмүүлэн, хагас авто стандарт төрөлд А.Амарсанаа аваргалав.
2026-06-23
Эх орныхоо дэвжээнд Л.Анхзаяа түрүүлж, О.Уранбаяр, Б.Сүхбат нар хүрэл медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан жүдо бөхийн “Улаанбаатар-2026 “Их дуулга” тэмцээнд 58 орны 454 жүдоч зодоглолоо. “Степ Арена”-д гурван өдөр өрнөсөн тус тэмцээнд улс бүр шилдэг тамирчдаа илгээж, жингийнхээ өрсөлдөгчидтэй хэрхэн хүч сорихыг харав. Монголын жүдо бөхийн холбоо 2022 онд “Их дуулга” тэмцээний эрхийг авснаар бөхийн хорхойтнууд жил бүр тив, дэлхийн аваргуудын гал гарсан сонирхолтой барилдааныг эх орныхоо дэвжээнээс хардаг болсон.
2026-06-22
Ц.Бат-Энх, А.Мөнхбаяр нар спортын арбитрчаар томилогдлоо
Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас энэ сард нэгдсэн сургалт зохион байгуулсан. Энэ үеэр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт, шинжилгээ, сэргээшийн эсрэг үндэсний дүрэм, давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр арбитрын болон допингийн давж заалдах комиссын хуралдааныг мэдээлэх журам зэргийг хэлэлцжээ.
2026-06-19