АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс (UNHRC) гаргах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.
Уг баримт бичгийн дагуу, АНУ мөн НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагаас (UNRWA) гарчээ.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарч байсан удаатай. Вашингтон уг зөвлөлийг Израилийн эсрэг өрөөсгөл байр суурь баримталж, хүний эрхийг зөрчиж буй засгийн газруудыг нуун далдалсан гэж удаа дараа буруутгасаар ирсэн.
Нэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байнгын төлөөлөгчийн орлогч Фархан Хак хэлэхдээ, АНУ-аас НҮБ-д төлөх нийт өр 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн сард Трамп АНУ-ыг ДЭМБ-аас гаргах захирамжид мөн л хоёр дахь удаагаа гарын үсэг зурсан. 2020 онд тэрбээр тус байгууллагыг коронавирусын тахлын эсрэг буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж ийнхүү алхам хийсэн байдаг.