Энэ оны хоёрдугаар сарын 3-нд Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Еврокомисстэй (EC) хамтран Азербайжанаас хий нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэснээр улс орныхоо дотоодын хэрэглээг өндөр чанартай, аюулгүй хийн нийлүүлэлт хангана гэж тэрбээр тэмдэглээд, хэлэлцээрийн явц удахгүй "сайн мэдээ авчирна" гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл “Газпром” компани “Туркийн урсгал” хийн хоолойгоор дамжуулан Оросын байгалийн хийг Словакад нийлүүлж эхэлсэн тухай Dennik N хэвлэл Словакийн улсын эрчим хүчний оператор SPP-ийн дарга Войтех Ференцийг иш татан мэдээлэв.
Ференцийн хэлснээр "Газпром"-ын нийлүүлэлт хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сараас тэдний хэмжээ хоёр дахин нэмэгдэх аж. Тус байгууллага "Газпром Экспорт" нийлүүлэгчтэй 2034 он хүртэл хүчинтэй гэрээ байгуулсан байна.
Өнгөрсөн оны сүүлээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын байгалийн хийг Украины нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу дамжуулах гэрээг сунгахгүй гэдгээ мэдэгдсэн юм.