АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсанаа гэж мэдэгдэв. Хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр “New York Post” сонины сэтгүүлчидтэй хуваалцсан байна.
Тус сонинд бичснээр , Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй утсаар ярьж, Украин дахь мөргөлдөөнийг зогсоохоор хэлэлцээ хийжээ. Гэхдээ хоёр улсын удирдагчдын яриа хэр удаан үргэлжилсэн нь тодорхойгүй бөгөөд ийм нарийн ширийн зүйлийг талаар Трамп ярихыг хүссэн бололтой. Тэрээр мөн ОХУ-ын ерөнхийлөгчтэй хэдэн удаа ярилцсан бэ гэсэн асуултад хариулахаас татгалзсан байна.
Одоогоор Цагаан ордон уг мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ТАСС” агентлагт хэлэхдээ "Олон янзын мэдээл байна. Эдгээр мэдээлэл өөр өөр сувгаар дамжуулж байна. Эдгээр харилцааны олон талт байдлын цаана би хувьдаа ямар нэг зүйлийг мэдэхгүй байж магадгүй юм. Тиймээс энэ тохиолдолд мэдээллийг би баталж ч, үгүйсгэж ч чадахгүй” гэв.