АНУ-ын Засгийн газрын үр ашгийн газрын дарга, ерөнхийлөгч Дональд Трампын ойрын зөвлөхүүдийн нэг Илон Маск тус улсын засгийн газраас санхүүждэг “Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Европ” радиог хаахыг уриалав. Тэрээр эл байр сууриа Х цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.
"Тийм ээ, тэднийг хаах хэрэгтэй. Европ одоо эрх чөлөөтэй болсон (хүнд суртал даамжирч байгааг эс тооцво). Одоо хэн ч тэднийг сонсохгүй. Тэд зөвхөн өөрсөдтэйгээ ярьж, Америкийн татвар төлөгчдийн мөнгийг жилд нэг тэрбум доллараар шатаадаг галзуу радикал зүүний үзэлтнүүд" гэж тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Ричард Гренелигийн дээрх радио сувгуудын талаах үзэл бодлыг дүгнэн бичжээ.
Өмнө нь Ричард Гренели X цахим хуудастаа "Чөлөөт Европ” болон “Америкийн дуу хоолой” радио сувгууд бол Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Тэнд хэт зүүний үзэлтэй олон идэвхтнүүд ажиллуулдаг. Би тэдгээр сэтгүүлчидтэй олон арван жил ажилласан. Энэ бол хууны хоцрогдсон зүйл. Бидэнд төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрэггүй" гэж онцлон тэмдэглэжээ.