Хятадын эрдэмтэд Тянь-Шань, Кунлун нурууны хооронд Таримын сав газар, Хятадын баруун хэсэгт орших Такламакан цөл нутагтийн газар доор асар том усан байгааг илрүүлжээ
Энэхүү усан сан нь хэдэн их наяд усны нөөц бүхий нэг ёсны далай аж.
Бүс нутгийн эл хэсэгт нүүрстөрөгчийн давхар ислийн шингээлт хэвийн бус байсан нь газар доорх далайг илрүүлэхэд гол түлхэц болсон байна.
Уг нээлт эрдэмтийг гайхшруулсан ч цөл дор далай бий болсон шалтгаанд тайлбарыг хийсэн байна. Судлаачдийн үзэж буйгаар Тянь-Шань, Кунлуны оргилоос урсах голын урсац, хайлсан цасны улмаас далай үүссэн байх магадлалтай аж.
Гэвч хэрэв ус гадаргуу дээр гарвал агаар мандалд асар их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл хуримтлагдах аж. Энэ нь хүн экологид ноцтой аюул учруулж болзошгүйг эрдэмтэд анхаарулж байна.