5000 км урттай алдарт цагаан хэрмийн хонгилд газар доор хэдэн мянган баллистик пуужин хадгалагдаж байгаа зургууд цахим ертөнцөд нийтлэгджээ.
Хонгилд ойролцоогоор гурван мянга хүртэлх тив алгасагч баллистик пуужин (ТАБП) байх магадлалтай аж.
Уг газар доорх байгууламж нь зэвсгийг цөмийн цохилтоос хамгаалахаас гадна хадгалах, хөдөлгөн шилжүүлэх боломжийг олгодог.
Мөн гол зорилго нь пуужинг харвадах цогцолборыг алива тандалт ажиглалтаас нуух явдал юм. Дайсан цохилт өгсөн тохиолдолд эдгээр цогцолбор жирийн гарцаар гадагшилж баллистик пуужин харвах боломжтой юм байна.