Германы цэргийн албан хаагч асан Р.Беныг Сумской мужид саатуулжээ. Түүнийг олон тооны эмэгтэйг хүчиндсэн болон бусад бэлгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж “Der Spiegel” сонин Бамберг хотын Ерөнхий прокурорын газраас иш татан мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын явцад уг хэрэгтэн Германд ч, Украинд ч гэмт хэргээ үйлдэж байжээ.
Украины Зэвсэгт хүчний эгнээнд байлдаж байхдаа түүний “гаж зөгнөл” хэтэрч, үйлдлээ камерт бичээд зогсохгүй, тэрхүү аймшигт бичлэгээ цахим ертөнцөд байршуулах болсон байна.
Түүний Бавари дахь гэрт нэгжлэг хийх үеэр хүүхэд хүчирхийлж буй олон мянган зураг, бичлэг олджээ.
Р.Бенийг мөрдөн шалгах ажиллагаа 2021 оны аравдугаар сараас хойш үргэлжилж байгаа аж. 2022 оны гуравдугаар сард түүнийг цэргийн дүрэмт хувцас өмсөх, албан үүргээ гүйцэтгэхийг хориглосон ч 2023 онд тэрээр Украины фронтод гэнэт гараад иржээ... Баривчлах тогтоолд дурдсан гурван хэргээс гадна эмэгтэйчүүдийн эсрэг өөр гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой. Одоо Р.Бенийн эсрэг Киевт ч мөн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд үүнд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэг голлож байгаа” гэж тус сонинд бичжээ.
Р.Бен Бахмутын ойролцоох тулалдаанд оролцож, хувийн цэргийн “Вагнер” армийн ангиудын эсрэг тулалдаж, эрсдэлтэй тусгай ажиллагаа явуулж байсан гэж мэдээнд дурджээ. Тэрээр Украинд болсон тулалдааныг GoPro үйлдлийн камераар нэг бүрчлэнбуулгаж, өөрийн шархыг хүртэл харуулсан байна.
Бенийг одоо Герман руу шилжүүлэх гэж байгаа аж. Түүний харгислал дайнд дөжирч, барагтай юманд цочирдохоо байсан цэргүүдийг хүртэл сэрдхийлгэсэн тул Р.Беныг Украины арми баривчилжээ.