Японы санхүүгийн зохицуулагч криптовалютыг хөрөнгийн хувьцаатай эн зэрэгцэх санхүүгийн бүтээгдэхүүн гэж ангилах талаар хэлэлцэж байгаа тухай NHK Wold мэдээлэв.
Мэдээнд бичиж буйгаар энэ алхам нь Японд дижитал валют дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотой аж. Мөн хөрөнгө оруулагчдад крипто хөрөнгийн арилжаа хийх замыг боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Японд одоогийн байдлаар 10 сая гаруй криптовалютын арилжааны данс байдаг бөгөөд криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж хуулиар хүлээн зөвшөөрдөг.
Криптовалютыг үнэт цаастай тэнцэхүйц гэж дахин тодорхойлсоноор зохицуулагч байгууллага үнэт цаас гаргагчдаас санхүүгийн байдлын талаараа илүү их мэдээлэл өгөхийг шаардаж болох аж.
Эл шинэчлэл хөрөнгө оруулагчдын хувьд Японд криптовалютын үнийг хянадаг биржийн арилжааны сангуудад тавьсан хоригийг цуцлахад хүргэж болзошгүй юм.
Санхүүгийн үйлчилгээний газар энэ оны дунд үе гэхэд шинэчлэлийн чиглэлийг мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж шийднэ гэнэ.
Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө нэмэлт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.