Москва, Вашингтоны харилцаа эрс нэмэгдэж, Трампын Украйнд хандах байр суурь, мэдэгдлүүд Европын орнуудын дунд ихээхэн түгшүүр төрүүлж байна.
Лхагва гарагт Европын удирдагчид Парист хоёр дахь уулзаж, геополитикийн шинэ нөхцөл байдалд нэгдсэн бодлого боловсруулах шаардлагатай болжээ.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны хэвлэлийнхэнд хандаж хэлэхдээ, Их Британийн Ерөнхий сайд Стармер, Францын Ерөнхийлөгч Макрон хоёр өөртэй нь биечлэн уулзах хүсэлт тавьсан бөгөөд удахгүй Вашингтонд ирнэ гэжээ.
Стармерын АНУ-д хийх айлчлалын тухай сэтгүүлчид асуухад "Стармер удахгүй ирнэ. Тэрбээр ирэхийг өөрөө хүссэн" гэж Цагаан ордны тэргүүн хариулжээ.
Мөн “Макрон ч бас уулзах хүсэлт тавьсан бөгөөд Вашингтонд ирнэ” гэж Трамп нэмж хэлэв.
Эдгээр айлчлалыг хэзээ хэзээ болох вэ гэсэн асуултад Америкийн удирдагч "Тун удахгүй, магадгүй даваа гаригт" гэж хариулжээ.