Польшид хоёр өдөр дараалан сансраас хачирхалтай биетүүд унаж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Хоёрдугаар сарын 19-нд Коморники тосгонд анх удаа сансраас биет унажээ.
1,5 метрын урт бүхий эл биет нь тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингийн хэлтэрхийтэй төстэй болохыг хэвлэлд тэмдэглэсэн байна.
Маргааш нь Черск хотын оршин суугчийн эдлэнд дахиад нэг үл мэдэгдэх биет унажээ.
Хэргийн газар очсон цагдаагийнхан мөн “Falcon- 9 пуужингийн хог хаягдлыг олсон" гэж мэдэгдэв.
Эл асуудлыг Польшийн сансрын агентлаг хэдийнээ мэдэлдээ авч, нөхцөл байдлыг шалгаж байна.