Өчигдөр буюу твадугаар сарын 7-нд ОХУ-ын томоохон нисэх онгоцны буудлууд нисгэгчгүй дроны халдлагыг улмаас үйл ажиллагааны гацаанд оржээ.
Москва хотын Шереметьево олон улсын нисэх онгоцны буудал “хучилт” төлөвлөгөө нэвтрүүлсэнтэй холбогдуулан нислэг хүлээн авахгүй, нислэг үйлдэхгүй хэдэн цаг болсон байна
Домодедово нисэх онгоцны буудалд 80 нислэг хойшилж, 28 нислэг цуцлагдаж, Внуково хотод 40 нислэг хүлээж авахгүй ,27 нислэг цуцлагджээ.
Санкт-Петербургийн Пулково буудлын үйл ажиллагаа ч мөн түр зогссон байна.
Казань, Сочи, Нижний Новгород, Екатеринбург, Томск, Горно-Алтайск, Кемерово, Красноярск, Норильск, Омск, Новосибирск, Новокузнецк, Минеральные Воды, Махачкала, Карачай-Черийн нисэх онгоцны буудлуудад хэдэн арван нислэг хойшлогдлоо.
Дроны халдлагаас болж дор хаяж 350 нислэг саатаж, 60 мянган зорчигч хохирчээ.
Сүүлийн 24 цагийн дотор Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Украины 524 нисгэгчгүй онгоц, мөн 5 “Нептун”пуужин, 6 JDAM бөмбөг, 2 HIMARS MLRS пуужинг устгасан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.