Катарын хааны гэр бүл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Боинг 747-8 онгоц бэлэглэх гэж байгаа тухай ABC News мэдээлэв.
Энэхүү онгоц нь АНУ-ын засгийн газарт гадаад улсаас өгсөн түүхэн дэх хамгийн үнэтэй бэлэг болж магадгүй юм. Түүнийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө Дональд Трампад хүлээлгэн өгөх гэнэ.
Ингэхдээ өндөр тансаг зэрэглэлээс нь болж “нисдэг ордон” хэмээн нэрлэгдсэн онгоцыг бэлэг болгон авах нь АНУ-ын Үндсэн хуулийн хээл хахууль болон албаны хүмүүс бэлэг авахыг хориглосон тухай заалтыг зөрчөөгүй гэдгийг Цагаан ордон болон АНУ-ын Хууль зүйн яамны хуульчид тэмдэглэсэн байна
Өмнө нь 2-р сарын 5-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Моссадын ажиллагааны дурсгалд зориулан энгийн болон алтаар бүрсэн хоёр пейжерийг Дональд Трампад бэлэглэжээ.