Афганистанд шатрын спортыг албан ёсоор хориглосон тухай Khaama Press агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, тус шийдвэрийг Талибаны засгийн газар гаргасан бөгөөд Афганистаны шатрын холбооны үйл ажиллагааг зогсоож, бүх тэмцээнийг хоригложээ.
Энэхүү хязгаарлалт нь Шариатын хүрээнд хатуу хэм хэмжээ баримтладгаараа алдартай Буяныг урамшуулах, гэм нүглээс урьдчилан сэргийлэх яамны байр суурьтай холбоотой юм.
Шашны зүгээс “зохистой хариулт” олох хүртэл шатрын спорт хууль бус хэвээр байх болно гэдгийг тус газрын ажилтнууд баталжээ.
Хориг тавихаас хэд хоногийн өмнө идэвхтнүүд шатрын спортыг хөгжүүлэхэд зориулж хөрөнгө гаргахыг эрх баригчдаас хүсчээ. Сүүлийн жилүүдэд энэ тоглоом афганчуудын, тэр дундаа залуучуудын дунд дэлгэрч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Энэхүү хориг нь олон улсын хамтын нийгэмлэгт шуугиан тарьсан ч Талибанчууд дээрх шийдвэрийнхээ талаар тайлбар хийхээс зайлсхийж байна.
Шатар шашны яамар асуудлаар эрх баригчдын санааг зовоосон нь одоогоор тодорхойгүй байна. Шалтгаан нь мөрийтэй тоглоом эсвэл "Барууны нөлөө"-тэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.