Израилийн цэргүүд Иордан голын баруун эргийн Женин хотод айлчилж байсан дипломатууд болон сэтгүүлчдийн багийн цуваа руу гал нээсэн тухай “The Times of Israel” 5-р сарын 21-нд мэдээлэв.
Палестины Гадаад хэргийн яам энэ үйл явдлын дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Бичлэгт Израилийн цэргүүд агаарт буудаж эхлэхэд зарим нь хэдэн арван хүн тэр дундаа камер барьсан хүмүүс тал тал тийш зугтаж байгаа нь харагджээ.
Израилийн Батлан хамгаалах хүчин ийм хэрэг явдал болсонд хүлцэл өчөөд дотооддоо мөрдөн шалгах ажил явуулж байгаагаа мэдэгдэв. Мэдэгдэлд дипломат өлөөлөгчид тохиролцсон мартшрутаасаа хазайсан нь цэргүүдийн анхааруулах гал нээх шалтгаан болсон гэж мэдэгдэлд онцолжээ.
Япон, Их Британи, Герман, Уругвай зэрэг улсын төлөөлгчид тус дипломат бүрэлдэхннд явж байсан тул эдгээр улс Израильд эсэргүүцлээ илэрхийлжээ.