
Хүчтэй аадар борооны улмаас Бээжингийн 80 мянга гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн тухай Хятадын төв телевиз мэдээллээ.
Тус сувгийн тэмдэглснээр хотын хойд захад орших Миюнь, “Бээжинд одоогийн байдлаар нийт 80,332 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна” гэж мэдээнд дурджээ.уайроу мөн нийслэлийн баруун өмнөд хэсэгт байрлах Фаншань зэрэг дүүрэг хамгийн олон хүн нүүлгэн шилжүүлжээ.
Өмнө нь Төв телевиз Бээжинд удаан үргэлжилсэн аадар борооны улмаас 30 хүн нас барсны дотор Миюн дүүрэгт 28 хүн, Янчин дүүрэгт хоёр хүн амиа алдсан талаар мэдээлж байсан.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо борооны улмаас үүссэн үерийн дараа Бээжин хотыг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 сая юань (ойролцоогоор 27.8 сая доллар) хуваарилжээ.
Хятадын эрх баригчид өмнө нь Бээжинд үерийн гамшигтай тэмцэх хамгийн дээд түвшний яаралтай арга хэмжээг эхлүүлээд байсан юм.
Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл нийслэлийн ихэнх нутгаар дэвсгэрээр аадар бороо үргэлжлэн төлөвтэй байна гэж хотын захиргаанаас мэдээллээ.