
Германы Үндсэн хууль, бүрэн эрхт байдлын зөвлөлийн тэргүүн Ральф Нимейер Оросын хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр, НАТО ОХУ-ын Калининград мужийн эсрэг өдөөн хатгалга хийхээр бэлдэж байгаа гэж өөрийн бодлоо илэрхийлжээ.
Түүний үгээр, GPS дохионд гарч буй саатал Калинигградын зүгээс ирж байж болзошгүй хэмээн НАТО үзэж байгаа тул Хойд Атлантын эвсэл дээрх алхамыг бүр ойрын долоо хоногт хийхийг үгүйсгэх аргагүй юм.
Калининград мужийн нутаг дэвсгэрээс GPS дохиог ОХУ-ын тусгай албаны зарим үйл ажиллагааны хүрээнд саатуулж байна гэж НАТО-гийн орнууд мэдэгдээд байгааг улс төрч тэмдэглэжээ.
"Үүнийг өдөөн хатгалга явуулахад ашиглаж болно. Өдөөн хатгалага далайгаас эсвэл Сувалкийн хоологоос гэсэн хоёр чиглэлд явагдаж болно. Ажиллагааг бүр ойрын долоо хоногт явуулах магадлалтай” гэж гэж Нимейер онцолсон байна.
Түүний бодол хоосон зүйл биш бөгөөд учир нь НАТО Калининград муж дахь ОХУ-ын цэргийн хүчний хамгаалалтын чадавхийг шуурхай дарах төлөвлөгөөтэй байсан тухай АНУ-ын Европ, Африк дахь армийн командлагч, НАТО-гийн хуурай замын цэргийн командлагч Кристофер Донахью 7-р сарын эхээр мэдэгджээ.
Хуурай замын нөөц баялгийг бэхжүүлэх, цэргийн салбар болон эвслийн аж үйлдвэрийн харилцан үйлчлэлийг сайжруулах үүднээс НАТО-гийн орнууд "зүүн жигүүрийг хязгаарлах шугам"-ын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна гэж Донахью тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Тэнгисийн цэргийн коллегийн тэргүүлэгч Николай Патрушев мэдэгдэхдээ, тус бүс нутагт цэргийн халдлага үйлдвэл ОХУ цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй төрийн бодлогын зарчмуудад заасны дагуу бүх хүч, арга хэрэгслийг ашиглан яаралтай хариу арга хэмжээ авна гэжээ.