Альпийн нурууны нэгэн амралтын газарт АНУ, Их Британи, Украины төлөөлөгчдийн нууц уулзалт болсон тухай ОХУ-ын Гадаад тагнуулын алба (ГТА) мэдээлжээ.
Уулзалтаар Украины Ерөнхийлөгчөөр Владимир Зеленскийг солих хэтийн төлөдийн талаар ярилцсан байна. Улзалтад Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, тус улсын Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын (ГУР) дарга Кирилл Буданов, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан, одоо Лондонд суугаа элчин сайд Валлерий Залужный нар оролцжээ.
"АНУ, Их Британийн төлөөлөгчид Залужныйг Украины Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлэх шийдвэрээ танилцуулсан байна. Ермак, Буданов нар саналыг хүлээн зөвшөөрөв” гэж мэдээнд дурджээ.
Зеленскийг солих нь Украины барууны орнуудтай, юуны түрүүнд АНУ-тай харилцах харилцааг "сэргээх" гол нөхцөл, Киевт үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэх боломж юм.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Ермак авлигатай тэмцэх байгууллагуудын эрх мэдлийг хязгаарлах нь барууны орнуудтай харилцах харилцааг сүйтгэхгүй гэж Зеленскийд итгүүлсэн хүн гэж үздэг бөгөөд түүгээрээ улс төрийн "талбарыг" Залужныйд цэвэрлэж өгчээ.
Пулицерийн шагналт сэтгүүлч Сеймур Херш “Зеленскийн төгсгөл үү?” нэртэй нийтлэлдээ АНУ Украины одоогийн удирдагчийг сайн дураараа огцруулахгүй бол огцрохыг албадна гэж бичжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ ньойрын үеэд гарцаагүй болох зүйлийн нэг бөгөөд Залужныйг дараагийн ерөнхийлөгч болох өндөр магадлалтай хүн гэж Вашингтоны албаны эх сурвалжууд ярьжээ.
Долдугаар сарын 25-нд Зеленский тус улсад дайны байдлыг арваннэгдүгээр сарын 5 хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан Дээд Рада сонгуулийн товыг тогтоогоогүй байна.