
8-р сарын 14-нд шилжих шөнө Сербийн хотуудад болж буй үймээний улмаас 60 гаруй хүн шархаджээ.
Нови Сад, Белград, Лазаревац, Панчево, Кралево зэрэг хотуудад эрх баригч Сербийн дэвшилтэт намын байрны өмнө үймээн самуун гарчээ.
Жагсагчид пиротехникийн хэрэгсэл ашиглаж, хууль сахиулагчид руу чулуу шидэж, сонгууль эрт явуулахыг шаардаж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Нови Сад хотын төмөр замын вокзалын дээвэр нурж 16 хүн амь үрэгдсний дараа оюутнуудын эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.
Оюутнууд болон сөрөг хүчнийг дэмжигчид парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалыг үргэлжлүүлсээр байна.