
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Аляскад уулзахаасаа өмнө Европын удирдагчид, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Владимир Зеленский нартай онлайн хэлэлцээ хийлээ гэж Mira news мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар ерөнхийлөгч Трамп Москватай хийсэн хэлэлцээний үр дүнгээс үл хамааран ямар ч нөхцөлд Украинд зэвсэг нийлүүлэх нь зогсоохгүй гэж оролцогчдод хэлжээ.
Батлагдаагүй мэдээллийн дагуу дээрх амлалт нь Киев болон ЕХ-ны дипломат дарамт шахалтын үр дүн аж.
Үүнээс өмнө лхагва гарагт Берлинд "европын зарим орнуудын дээд хэмжээний уулзалт"-ыг онлайн хэлбэрээр яаралтай зохион байгуулжээ. Европын орнууд энэ сарын 15-нд болох Трамп, Путин хоёрын уулзалтаас өмнө байр сууриа нэгдэхээр зорьсон юм.
Германы канцлер Фридрих Мерцийн санаачилсан Берлиний дээд хэмжээний уулзалтад Франц, Их Британи, Итали, Польш, Финландын төрийн тэргүүн нар болон Украины Ерөнхийлөгч В.Зеленский, түүнчлэн Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен оролцжээ.
Германы канцлер Мерц энхийн хэлэлцээний таван зарчмыг, Аляскийн дараах яриа хэлэлцээнд Украин заавал оролцох, яриа хэлэлцээг эхлүүлэх нөхцөл бол гал зогсоох, ОХУ-д эзлэгдсэн газар нутгийг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байх, ЕХ-ноос Украины аюулгүй байдлын баталгааг гаргах, ахиц дэвшил гараагүй тохиолдолд ОХУ-д шахалт үзүүлэх трансатлантик стратеги зэргийг дурджээ
Украин газар нутгийн буулт хийхгүй гэдгийг Зеленский уулзалтын үеэр дахин онцолжээ
Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт орос-украины дайны одоогийн фронтын шугамын дагуу царцаахад хүргэж болзошгүй гэж Киев болон Барууны түншүүд найдаж байна.