
Энэ сарын 15-ны орой АНУ-ын Аляска мужид Владимир Путин доналд Трамп нар уулзлаа. Ерөнхийлөгчдийн онгоц Анкориж хот дахь АНУ-ын цэргийн баазын нисэх буудалд газардсан бөгөөд төрийн тэргүүн нар онгоцноосоо зэрэг бууж улаан хивсэн дээгүүр өөд өөдөөсөө алхлан уулзаж гар барилцав.
Сонирхолтой болсон зүйлийн нэг бол дээд хэмжээний уулзалт болох газар руу хоёр улсын тэргүүн нар нэг машинаар явжээ. Хэдий Путины хуягласан Aurus Senat лимузиныг тусгайлан Аляскад авчиран онгоцны буудалд байсан ч Трамп Оросын Ерөнхийлөгчийг өөрийнхөө машинд хамтдаа явахыг найрсгаар санал болгожээ.
Путин, Трамп хоёр яриа хэлэлцээ эхлэхээс өмнө үг хэлэхээс татгалзсан байна. Эхлээд тэд зөвхөн орчуулагчтай нүүр тулан ярилцана гэж байсан боловч хэлэлцээ хоёр талын гурав гурван төөлөлгчтэй болжээ. Хэлэлцээ гурван цаг үргэлжилсэн байна.
Дараа нь хоёр орны удирдагчид сэтгүүлчдэд хандан үг хэлэв. Тэд үр дүнд хүрэхийн тулд хоёр улс тууштай байгаагаа илэрхийлж, хамтран ажиллах олон чиглэлийг тэмдэглэв.
В.Путин өөрийг нь урьсанд АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, хоёр улс далайгаар тусгаарлагдсан ч ойрын хөрш гэдгийг онцлон тэмдэглэв.
Хоёр удирдагч Украин дахь мөргөлдөөнийг зогсоохын төлөө ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Трамп Украины зохицуулалтын зарим чухал асуудлын талаар тохиролцоонд хүрээгүй байгаа ч зөвшилцөлд хүрэх бүрэн боломжтой гэдгийг онцоллоо. Тэрбээр хоёр удирдагчийн дараагийн уулзалт Москвад болж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрлөв.
Хэлэлцээрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Аялсзаас шууд яваагүй бөгөөд Дэлхийн II дайны үеэр Аялскад амь үрэгдсэн Оросын нисгэгчдийг оршуулсан газарт очих хүндэтгэл үзүүлсэн байна.
Хоёр улсын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Украины дайны галыг зогсоох байсан ч ийнхүү үр дүнд хүрсэнгүй.
Гэвч BBC-д ярилцлага өгсөн шинжээчидТрамп, Путин нар Украины хувь заяаг өөрсдөө шийдцэн гэдгээ зарлаагүй болоод л уулзалт амжилттай болсон гэж үзэж байна.