
Хүн төрхт роботын Дэлхийн анхдугаар олимпын наадам Хятадын нийслэл Бээжин хотод болов.
Роботуудын наадамд 16 орны 500 гаруй робот, 280 баг мөн оюутан сурагчид, хиймэл оюун ухаан болон робот-технологийг хөгжүүлэх тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцжээ.
Нээлтийн ёслолыг Олимпийн наадмын загварын дагуу зохион байгуулсан бөгөөд багууд цэнгэрлдэх хүрээлэнд тэмцээний туг барин жагсаж, гэрлийн эффектээр бэлгэдлийн бамбар асаав.
Роботууд 26 төрөлд өрсөлдсөн байна. Хөнгөн атлетик, хөл бөмбөг, ширээний теннис, бокс гэх мэт спортын төрлөөс гадна эм ангилах, зочид буудлын өрөө цэвэрлэх, угсрах шугам дээр ажиллах, хөгжмийн зэмсэг тоглох, бүжиглэх, хувцасны загварын шоу зэрэг бүтээлч ур чадвараа харуулжээ.
Хэдий оролцогчид өндөр бэлтгэлтэй байсан ч техникийн саатал гарах тохиолдол байв. Тухайлбал роботуудын нэг нь хөл бөмбөгийн тэмцээний үеэр унах, загвар өмсөгч шоуны үеэр өөр тийшээ ялхах гэрэг хөшжлтэй мөчид багагүй гарчээ.
Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээг залуучуудын дунд робот техникийн чиглэлээр туршлага солилцох, технологийг сурталчлах олон улсын тавцан гэж үзэж байна.