
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Украины ерөнхийлөгчийг дэмжихээр ирсэн Европын хэд хэдэн удирдагчтай хэлэлцээ хийлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг угтан мэндчилэхдээ "Итгэмээргүй, надад таалагдаж байна” гэжээ.
Энэ нь өмнөх уулзалтаасаа сургамж авч, хослол биш ч хүрэм өмссөн Зеленскийн гадаад төрхийг хэлжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон уулзалтаас ялгаатай нь энэ удаад хэрүүл маргаан болсонгүй.
NBC-ийн мэдээлснээр, Зеленскийд Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер дипломат дэг жаяг, ёс зүйн сургамжийг урьдчилан зааж Трампад гаргасан хүчин чармайлтад талархаж, хүрэм өмсөж, Меланид эхнэр Еленагийнхаа захидлыг өгөхийг зөвлөсөн байна.
Үүний үр дүнд Украины удирдагч илтгэлийнхээ эхний хэсэгт Трампад 16 удаа “баярлалаа” гэж хэлсэн байна.
Энэ үеэр өнгөрсөн хоёрдугаар сард Зеленскийг талархаж мэддэггүй гэж зэмлэж байсан дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс дипломат байдлаар чимээгүй байв.
Трамп уулзалтын үеэр Украины аюулгүй байдлын баталгааг Европ гаргана гэдгийг амлав. Ингэхдээ үүнд АНУ зхицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.
Зеленский, Трамп нар хагас цаг орчим ярилцсан бөгөөд дараа нь уулзалт Европын удирдагчдыг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр үргэлжилсэн байна.
Уулзалтад Европын Крмиссын дарга Урсула фон дер Ляейн_ Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Германы канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн арга Марк Рютте нар оролцжээ.
Уулзалтын үеэр Трамп АНУ,ОХУ,Украин гэсэн гурван талт уулзалт зохион байгуулах талаар Оросын удлирлагч В.Путинтай утсаар ярьжээ.
Хожим ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Ушаков Украинтай шууд хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Путин илэрхийлснийг баталсан байна.
Газар нутгийн талаар Зеленский зөвхөн Путинтэй хэлэлцэнэ гэгээ дахин тодоройлсон.
Sky News мэдээлснээр гурван талт уулзалтыг Европт хийх ёстой гэж урьдчилсан байдлаар АНУ, ЕХ тохиролцсон аж. Уулзалтыг Ромд зохион байгуулахыг Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони санал болгосон бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Женевт зохион байгуулахыг санал болгов. Зеленский, Трамп хоёр Ромыг дэмжиж байгаа бол Путин Женевийг илүүд үзэж байгаа талаар тус суваг мэдээлэв.
Украины энхийн хэлэлцээрийг цэргийн ажиллагааны үеэр ч тохиролцож болно гэж Трамп үзэж байгаа бол Евродын удирдагчид энэ тал дээр санал зөржээ.
Гурван талт уулзалтыг наймдугаар сард багтаан явуулна хэмээн найдаж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч илэрхийлжээ.