
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар тус улсын усан цэргийн хүчний удирдлага бүхий пуужинтай гурван хөлөг онгоц, P-8 тагнуулын онгоц, довтолгооны шумбагч онгоц, 4 мянган тэнгисийн явган цэрэг Венесуэлийн эрэг чиглэжээ. Энэ тухай Reuters агентлаг эх сурважид тулгуурлан мэдээлэв.
Латин Америкийн хар тамхины бүлэглэлүүдийн заналхийллийг эсэргүүцэх ажиллагааны хүрээнд ойрын өдрүүдэд дээрх цэргийн хүчнийг тус бүс нутагт байрлуулах юм байна.
Латин Америкийн хар тамхины бүлэглэл нь дэлхийн алан хядах байгууллагуудын жагсаалтад орсон бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэдэнтэй тэмцэхэд цэргийн хүчийг ашиглах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
АНУ-ын арми далайн олон улсын бүс болон агаарт үйл ажиллагаа явуулж, магадгүй зорилтот цохилт өгөхөөр төлөвлөж байна.
АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хар тамхины бүлэглэлийг өөгшүүлж байна хэмээн үзэж, Мадурог баривчлахад хүргэсэн мэдээллийн төлөө 50 сая доллар төлөхөд бэлэн байна.
Өмнө нь АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди Венесуэлийн төрийн тэргүүнийг үхлийн аюултай хар тамхийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэтрүүлэхийг тулд "гадаадын террорист байгууллагууд"-ыг ашигладаг хэмээн мэдэгдсэн юм.
Вашингтон Мадурог сонгуульд хоёр удаа ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өнгөрсөн сард Мадурогийн бүлэглэл болон засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласан юм.
Венесуэлийн Ерөнхий прокурор Тарек Уильям Сааб АНУ-ыг Боливарын Бүгд Найрамдах Улсын үндсэн хуулиар сонгогсдсон Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг "шившигтэй үйл ажиллагаа " явуулж байна гэж буруутгажээ.