
Бээжин хотод ирэх есдүгээр сарын 3-нд Дэлхийн хоёрдугаар дайн болон Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн парад болно.
Эл парадын үеэр Хятадын арми хамгийн сүүлийн үеийн үл үзэгдэх нисгэгчгүй онгоц болох FH-97-г нийтэд танилцуулж магадгүй гэж South China Morning Post мэдээлэв.
Хэвлэлд бичснээр FH-97 нь байлдааны зориулалттай Хятадын анхны үл үзэгдэх дрон гэж тооцогддог бөгөөд "нисгэгчтэй онгоцтой зэрэгцэн агаарын дайн хийх чадвартай" гэж тэмдэглэжээ.
Пардын үеэр албан ёсоор нээлтээ хийснээр Хятад улс ийм үл үзэгдэх дронтой анхны улс болно гэж тус сонин онцолжээ.
Бээжинд болох парадын хоёр дахь том хэмжээний сургуулилт наймдугаар сарын 16-17-ны хооронд болж, 40 мянга орчим хүн оролцсон байна.