Оросын цөмийн физикч Андрей Ожаровскийг Мардайн хаягдсан уурхайд цацраг идэвхт хаягдлын овоолгон дээр хэмжилт хийж байхад нь Монголын аюулгүй байдлын албаныхан саатуулжээ. Энэ тухай Ожаровскийг Telegram сувагтаа бичжээ.
Эрдэмтний хэлснээр тэрээр уран олборлолттой тэмцэж буй орон нутгийн байгаль орчны идэвхтнүүдийн урилгаар Монголд иржээ. Францын "Orano Mining" компанийн уран олборлолтын эсрэг 10 жилийн турш тэмцэж буй "Эх орныхоо төлөөх эв нэгдлийн хүч" орон нутгийн байгууллага Ожаровскийг Монголд урьжээ.
Энэ үйлдвэр нь гүний усны бохирдол, амьтдын мутаци, усны хомсдол, хүний өвчлөлийг үүсгэдэг гэж идэвхтнүүд мэдэгддэг. Тэдний үзэж байгаагаар хүчтэй салхи, шуурганы улмаас ураны хүдрийн тоосонцор бусад оронд, тэр дундаа ОХУ-д хүрч болох аюул бий.
Физикчээс Baza Telegram сувагт ярилцлага өгөхдөө тэрээр хамтран ажиллагсадтайгаа эхлээд говь цөлд уран олборлож байгаа газрын цацрагийн бохирдлыг хэмжиж, дараа нь Мардай орчмын орхигдсон ураны карьеруудад очсон тухайгаа тодотгов.
Андрей Ожаровский нь MEPhI Үндэсний цөмийн судалгааны их сургуулийг төгсөж, Курчатовын Атомын энергийн дээд сургуулийн аспирантурыг дүүргэжээ. Оросын нийгэм, экологийн холбооны цацраг идэвхт хог хаягдлын аюулгүй байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн юм. Тэрбээр Беларусийн цөмийн зэвсгийн эсрэг кампанит ажлын оролцогч. Мөн Чернобыль, Фикушимад очиж судалгаа хийж байжээ
Ожаровскийн хэлснээр түүнийг хэмжилт хийж байхад хар жийп машинтай "дүрэмт хувцастай хүмүүс” ирж, паспортаа шалгуулахыг хүссэн байна. Энэ нь түүнийг гайхшруулжээ, учир нь "цацраг идэвхт хог хаягдалтай ууланд километрийн радиуст ганц ч хүн байдаггүй, 100 километрийн радиуст нэг ч орос хүн байдаггүй".
Физикчийн хэлснээр Монголын хүчнийхэнтэй холбогдоход тэрбээр хууль ёсны дагуу хил давсан ч саатуулагдсан шалтгааны талаар тайлбар ч аваагүй гэдгээ онцолсон байна. Түүнд хамгийн ойрын Чойбалсан хотын "оффис" руу явах хэрэгтэйг л хэлжээ. Дараа нь Улаанбаатар болж өөрчлөгдсөн боловч үнэн хэрэгтээ түүнийг хил рүү авч явсан байна.
Ямар ч хүн энгийн дозиметр ашиглан байгаль орчны үзүүлэлтүүдийг хэмжих нь гэмт хэрэг биш , би зөрчил гаргаагүй гэдэгт итгэлтэй байна. Монголын хүчнийхэн намайг ямар хуулийг зөрчсөнийг хэлж чадаагүй" гэж Оросын физикч дургүйцлээ илэрхийлжээ.
Гэхдээ тэрбээр аюулгүйн албаныхан "бүдүүлэг, хүчирхийлэл үйлдээгүйг" онцлоод паспортыг нь авч, зорчих эрхийг нь л хассан гэж сувагтаа бичсэн байна.
"Монголын эрх баригчид хуучин Зөвлөлтийн цацраг идэвхт хог хаягдлыг хамгаалж байна. Яг ингэж л харагдаж байна, харамсалтай " гэж эрдэмтэн тэмдэглэжээ.
Ожаровский болон Монголын идэвхтнүүд карьер руу явахын өмнө говь цөлд буюу Орано Майнинг компанийн үйл ажиллагаа явуулдаг гурван газраас хүчтэй цацраг идэвхт бохирдол илрүүлжээ.
Физикчийн хэлснээр олборолт "хамгийн харгис аргаар" хийгдэж байна. Ураныг газар доор шахдаг шингэрүүлсэн хүхрийн хүчлээр уусгаж, дараа нь үүссэн уусмалыг шахаж гаргадаг. Гэхдээ бүгдийг нь биш, иймээс газар доорх цацраг идэвхт хог хаягдлын нуурууд үүсдэг. Эдгээр нуурууд нь ундны усны газар доорх эх үүсвэрийг бохирдуулж, говь цөлийг энэ нөөцгүй болгож чадна гэж Ожаровский үзэж байна.
Эрдэмтэн ураны шингэнийг яг зам дээр олсон гэж хэлсэн. Мөн тэрээр үхсэн амьтны задлан шинжилгээний бичлэгийг Telegram сувгаар нийтэлж, цацраг туяа дотоод эрхтэнд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан байна.