2022 оны есдүгээр сард “Умардын урсгал” ОХУ-аас Европ руу хий дамжуулдаг хоолойн дэлбэрэлтэд оролцсон хэмээн сэжиглэж буй Украины иргэнийг Италид баривчилжээ. Энэ тухай Wall Street Journal эх суррвалжийг дурдан мэдээлэв.
Сонины мэдээлснээр Украины уг иргэн ОХУ Украин руу бүрэн хэмжээний довтолгоо хийж эхлэх үед Киевийг хамгаалж байсан элит ангид алба хааж, агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй отрядыг командлаж байсан ахмад хүн аж.
Түүнийг Сан Клементе хотын ойролцоо хүүгээ орон нутгийн их сургуульд үдэж байхад нь баривчилжээ. Өмнө нь Италийн мэдээллийн ANSA агентлаг сэжигтнийг гэр бүлийнхээ хамтаар Италид амарч байгаа талаар мэдээлж байсан.
Сэжигтнийг Польшоос онгоцны тийз худалдан авч, дараа нь Италид зочид буудалд бүртгүүлсэн Украины паспортоор нь олсон байна.
Сэжигтнийг Герман руу шилжүүлэх шүүхийн шийдвэрийг хүлээх хгацаанд Ричсон хотын цагдаагийн газарт хорьжээ.
Энэ үйл явдлын талаар Германы Хууль зүйн сайд Стефани Хубиг "Умардын урсгал” хийн хоолойн дэлбэрэлтийг эрүүгийн хэргийн хүрээнд шалгах ёстой. Бид энэ чиглэлд ахиц дэвшил гаргаж байгаа нь сайшаалтай" хэмээн мэдэгджээ.