АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены туслах байсан Тара Рид ОХУ-ын иргэншил авчээ.
9-р сарын 22-нд хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины “1964 оны 2-р сарын 26-нд АНУ-д төрсөн МакКэйб Александра Тарад ОХУ-ын иргэншил олгосугай” гэсэн зарлиг нийтлэгдсэн байна.
ОХУ-д ирэх болсон шалтгаан нь гарцаагүй нөхцөл байдлаас үүдэлтэй шийдвэр байсан хэдий ч тодорхой цаг хугацаа өнгөрөхөд Орос орондоо “маш ихээр дурласан" тул үлдэхээр шийдсэн гэж Рид оросын иргэн болсон талаараа RT ярьжээ.
Тэрбээр иргэншил авахаасаа хоёр жилийн өмнө ОХУ-д ирсэн даруйдаа улс төрийн орогнол хүссэн байна.
Байдены засаг захиргааны зүгээс түүнд болон түүний гэр бүлд аюул нүүрлэж байсан тэр үеүдийг Рид мөн дурсжээ.
“Конгрессын гишүүн Мэтт Гаетц надад ОХУ-д үлдэх нь илүү аюулгүй гэж хэлсэн. Дараа нь Мария Бутина, Маргарита Симонян нар надад тусалж, орогнол авах замыг зааж өгсөн юм. Оросын иргэн байх нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж тэрбээр ярьжээ.
Тара Рид 1990-ээд онд Байдены багт ажиллаж байв. 2020 онд тэрээр улстөрчийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгаж байсан юм. Тэрбээр 1996 онд Байденыг албан өрөөндөө зохисгүй авир гаргасан тухай шүүхэд гаргасан мэдүүлгээр энэ үйл явдлыг баталжээ.
Рид бэлгийн дарамтын талаар сэтгүүлч Мегин Келлитэй ярилцах үеэр дээрх мэдүүлэг ил болжээ. Тэр ярилцлагынхаа үеэр Рид Байденыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзахыг уриалсан юм.
Харин дараа нь сэтгүүлч Такер Карлсонтой хийсэн ярилцлагадаа Рид мөшгөлт, хавчлагаас айж байгаагаа дурдаад, Байдентай хариуцлага тооцохын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэж амлажээ.