
АНУ-ын эрдэмтэд жирэмсний үед парацетамол хэрэглэх нь нярайд аутизмын эмгэг бий болохыг тогтоожээ
Үүнээс үүдэн АНУ-ын эрх баригчид дэлхий даяар хэрэглэдэг халуун бууруулах, өвдөлт намдаадаг энэхүү эмийн хэрэглээнд хязгаарлалт тавихаар болжээ.
Сүүлийн үеэд аутизмын оношилгоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд 2000 онд 150 хүүхэд тутмын нэг байсан бол одоо 36 хүүхэд тутмын нэг нь өвчилж байгаа статистик үзүүлэлт бий.
Хэдий үүнтэй зэрэгцэн аутизмын талаарх мэдлэг нэмэгдэж, эмгэгийн тархалтад нөлөөлж буй бусад хүчин зүйлсийн талаар эрчимтэй судалж байна.
Парацетамол нь аутизмын эмгэгтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн судалгааг 8-р сарын 14-нд BMC Environmental Health шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Үүнийг АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) гурван агентлаг санхүүжүүлсэн байна.
Эрдэмтэд өмнө нь хэвлэгдсэн жирэмсний үе дэх парацетамолын хэрэглээ болон хүүхдийн мэдрэлийн хөгжлийн эмгэгийн талаарх 46 тархвар судлалын судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Дээрх 46 судалгааны найм нь хүүхдийн аутизмыг авч үзсэн байна.
Ёс зүйн шалтгаанаар жирэмсэн эмэгтэйчүүдэд туршилт хийх боломжгүй тул судалгаа нь ажиглалтын шинж чанартай байсан бөгөөд янз бүрийн орны нийт 100,000 орчим оролцогчдын мэдээлэл дээр үндэслэжээ.