
Европын орнуудын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэд хоногийн турш саатуулсан кибер халдлагад холбоотой сэжигтнийг Их Британид баривчилсан тухай тус улсын Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агеглаг (NCA) мэдэгдэв.
"Энэхүү баривчилгаа нь нааштай алхам болсон мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхний шатандаа явж байна" гэж NCA-ийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Пол Фостер хэлжээ.
Сэжигтэн болох 40 орчим насны эрэгтэйг Их Британийн Баруун Сассекс мужаас баривчилжээ.
Есдүгээр сарын 19-ний орой Берлин, Брюссель, Дублин болон Лондоны Хитроу нисэх онгоцны буудлуудад зорчигчдыг бүртгэх системийн үйлчилгээ үзүүлдэг “Collins Aerospace” компани цахим халдлагад өртжээ. Тус компани нь мөн сансар судлалын техник, цэргийн зориулалттай систем хөгжүүлдэг байна. Одоогоор компаниас уг халдлагыг шалгаж байгаа гэж мэдэгджээ.
Программ хангамжид алдаа гарсны улмаас нисэх буудлуудын ажилтнууд ачаа тээшийг бүртгэх, буулгах ажлыг гар аргаар хийхээс өөр аргагүй болж, улмаар олон тооны нислэг саатах, цуцлагдахад хүргэжээ. Брюсселийн нисэх онгоцны буудлын удирдлагын мэдээлснээр, зорчигчдыг бүртгэх, онгоцонд суулгах системүүд мөн халдлагад өртсөн байна.