
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон мужид цаазын ял хэрэглэхийг зөвшөөрсөн захирамжид гарын үсэг зурсан тухай Цагаан ордноос мэдэгдэв.
Шүүхийн эл ял өмнө нь тус хотод хэрэгжиж байсан боловч 1981 онд Вашингтон хотын зөвлөл үүнийг бүрмөсөн хүчингүй болгосон байна.
Америкийн удирдагчийн хэлснээр, энэ шийдвэр нь нийслэлийн онцгой статустай холбоотой юм. Сүүлийн жилүүдэд Колумб тойргийн зөөлөн бодлого нь гэмт хэргийн тоог өсгөж, оршин суугчид, зочид, холбооны агентлагуудыг эрсдэлд оруулах болсныг Цагаан ордон онцолжээ.
Мэдэгдэлд дурдсанаар Вашингтон муж нь тус улсын хамгийн аюултай хотуудын нэг болсон бөгөөд 2024 онд 100,000 оршин суугч тутамд 27.3 хүн амины хэрэг ногджээ. Эл үзүүлэлтээрээ Вашингтон улсын хэмжээнд дөрөв дэхэд орж байгаа бөгөөд Нью-Йорк хотоос бараг зургаа дахин их байгаа юм.
АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди хэлэхдээ, АНУ-ын засаг захиргаа цаазаар авах ялыг орон даяар хэрэглэх бодолтой байна.