
Францын ерөнхийлөгч асан Николя Саркозийг (2007-2012) 2007 оны сонгуулийн кампанит ажлыг Ливийн засгийн газар хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт буруутган Парисын шүүх таван жилийн хорих ял оноолоо.
Мөн экс ерөнхийлөгчийг 100 мянган еврогоор торгож, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасчээ. Прокурорын зүгээс өмнө нь долоон жилийн хорих ял, 300 мянган еврогийн торгууль төлөхийг шаардсан байсан.
Саркози шүүхийн шийдвэрийг алдаа хэмээгээд, өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдэв. Тэрээр мөн шүүхийн шийдвэрийг “Францыг доромжилж байна” гэв.
Хэрвээ Саркозигийн саатуулах хугацааг хойшлуулбал түүнийг шүүхийн танхимаас баривчлахгүй ч удахгүй прокурорын газар очиж ялын нөхцлийг тодруулах шаардлагатай гэж тус хэвлэлд тайлбарлажээ.
Ерөнхийлөгч асныг цаад тал нь дөрвөн сарын дотор цагдан хорих ёстой. Гэхдээ France Info-д бичиж буйгаар 70 настай Саркози өндөх наса дурдан тэнсэх харгалзах ялаар солиулах хүсэлт гаргаж магадгүй юм.
Хууль бус санхүүжилтийн тухай асуудлыг 2013 онд шалгаж эхэлсэн. 2007 онд Саркозигийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэхэд Ливийн оролцоог нотлох баримттай бий тухайн үед Франц-Ливаны бизнесмен Зиад Такиддин мэдэгдэж байв.
2006-2007 оны хооронд Такиддин Сирийн нийслэл Триполигаас Парис руу 5 сая евро бэлнээр зөөвөрлөсөн бөгөөд тэрхүү мөнгийг Саркози болон түүний сонгуулийн кампанит ажлын менежер хүлээн авчээ. Гэвч 2020 онд Такиддин мэдүүлгээ буцаажээ. Тэрээр 2025 оны есдүгээр сарын 23-нд 75 насандаа эмнэлэгт нас барсан юм.
Ливийн удирдагч Муаммар Каддафийн хүү Сайф аль-Ислам Каддафи ч мөн Саркозигийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэхэд Ливийн засгийн газар оролцсон тухай нотлох баримт байгаа гэж мэдэгдсэн.
Саркозиг 2018 онд хээл хахууль авсан, сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн, Ливийн төрийн мөнгийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж байсан юм. Саркози энэ бүхийг худал хэмээн үгүйсгэсээр ирэн.
Мөн 2021 оны гуравдугаар сард шүүх Францын экс ерөнхийлөгчийг бусдын тагнаж, чагнасан хэрэгт буруутгасан юм.
Түүнийг 2014 онд Ливийн санхүүжилттэй холбоотой мөрдөн шалгалтын талаар мэдээлэл авахын тулд Кассацийн шүүхийн шүүгч Гилберт Азиберт хахууль өгөхийг завдсан гэж мөрдөн байцаагчид үзжээ. Авлига өгөхийг завдсан нь Саркозигийн яриаг чагнасан бичлэгээс илэрсэн.
2023 онд Саркози эл хэргийг давж заалдсан ч ялагдсан юм. Түүнд гурван жилийн хорих ял оноосон бөгөөд нэг жил нь биеэр эдлэх ял байв. Шүүх түүнийг хорих ангийн гадна, цахим хяналтын бугуйвч зүүж ялыг нь эдлүүлэх шийдвэр гаргажээ.