
YouTube платформ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сувгыг хаасныхаа төлөө 24.5 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр YouTube Трампын сувгийг хаасан нь хууль бус цензур гэж шүүх үзжээ.
Youtube цагаан ордны эзний сувгийг Капитолын үймээний дараахан хаасан юм. Трамп 2021 оны долдугаар сард дээрх платформыг шүүхэд өгчээ.
Түүнээс гадна Трамп мөн Meta*, X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээ болон тэдгээрийн гүйцэтгэх захирлуудын эсрэг зарга үүсгэсэн байна.
“Мета” компани 2025 оны эхээр 25 сая доллар төлөхийг зөвшөөрсөн бол X сүлжээ 10 сая долларын төлбөрт унажээ.
Ингээд хүлээн авсан нөхөн олговрын 22 сая ам.долларыг Цагаан ордонд том баалны танхим барихад зарцуулах бол “Мета”-с хүлээн авсан мөнгө ерөнхийлөгчийн номын санд очих юм байна.