
Хятад улс АНУ-тай худалдааны дайнд бэлэн байгаа ч хэлэлцээрийн үүд нээлттэй гэж Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “РИА Новости”-д ярьжээ.
“Худалдааны дайны тухайд Хятадын байр суурь тууштай байна: хэрвээ хэрэлдвэл бид тулалдана, хэрвээ хэлэлцээр хийвэл үүд хаалга нээлттэй” гэж тэрбээр хэллээ.
АНУ Хятадтай хэлэлцээ хийхийг шаардахын зэрэгцээ татвараар заналхийлж болохгүй гэж дипломатч тэмдэглэв.
Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжингийн "худалдааны түрэмгий байр суурь"-аас шалтгаалж, арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө Хятадын бараанд 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн.
Дараа нь Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ, Вашингтон хоёр орны удирдагчид уулзаж, аливаа асуудлыг шийдвэрлэх боломжийг олгохын тулд шинэ татвар ногдуулахаа хойшлуулж магадгүй гэж мэдэгдэв.
Өчигдөр буюу мягмар гарагт Хятад улс АНУ-ын хөлөг онгоцнуудаас боомтын тусгай хураамж авч эхэлжээ. Үүнийгээ Вашингтоны ижил төстэй шийдвэрийн хариу арга хэмжээ хэмээн БНХАУ-ын Тээврийн яам онцолсон.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Хятадын бүх бараанд 10 хувийн татвар ногдуулсны дараа хоёр улс худалдааны дайны байдалд байгаа. Гуравдугаар сард энэ нь 20% болж, дараа нь хэд хэдэн алхам хийсний дараа 145% болсон бол Хятадад нийлүүлдэг Америкийн нийлүүлэгчдийн ханш 125% хүрсэн юм. Тавдугаар сарын дундуур хоёр тал худалдааны татвараа 90 хоногийн хугацаагаар харилцан 10 хувь хүртэл бууруулахаар тохиролцсон.
Үүний үр дүнд БНХАУ Америкийн импортын бараанд 10 хувийн татвар ногдуулж эхэлсэн бол АНУ "фентанил"-ын 20 хувийн татвар хүчинтэй хэвээр байгаа тул 30 хувийн татвар ногдуулджээ. Еоөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын эрх баригчдыг Америкийн нутаг дэстгэрт орж ирж байгаа фенталины (өвчин намдаахад хэрэглэдэг мансууруулах төрлийн эм) урсгалын эсрэг арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн үзэж татварыг өсгөсөн юм.
8-р сард АНУ Хятадын бараанд ногдуулах татварыг өсгөхийг дахин 90 хоногоор хойшлуулсан юм.