Нэгдүгээр сарын 3-нд буюу бямбагарагийн өглөө АНУ Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж батлах хамгаадах болон явуулж энгийн иргэдийн обьөктуудад цохилт өгчээ. Энэ талаар хоёр тал аль аль нь батлав.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар мэдэгдэл хийхийн сацуу Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадураг баривчилснаа зарлав.
Түүний хэлснээр Николас Мадуро болон түүний эхнэрийг Венесуэлээс нисдэг тэргээр гаргажээ. Харин Венесуэлийн ерөнхийлөгч болон түүний эхнэрийнг хаана байгаа нь тодорхойгүй байна.
АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди X нийгмийн сүлжээн дэх хуудсаараа Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг Нью-Йоркийн Өмнөд дүүрэгт яллагдагчаар татсан гэж мэдэгджээ.
Трамп хар тамхины наймаатай тэмцэх шаардлагатай гэдэг үүднээс Венесуэлийн тодорхой байнуудад цохилт өгнө гэж удаа дараа сүрдүүлж байсан.
Венесуэлийн тал АНУ-ын дээрх үйлдлийг тус улсын засгийн газрыг хүчээр өөрчлөх гэж олон улсын хуулийг ноцтой зөрчиж байна хэмээн мэдэгдэв.