
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын Холбооны дүүргийн шүүхээр оруулж магадгүй гэж Америкийн зарим хэвлэлүүд бичиж байна.
Ямар ч байсан АНУ-ын эрх баригчид Венесуэлийн ерөнхийлөгчийг онгоцноос гавтай буулгаж, эхлээд Хар тамхитай тэмцэх газар, дараа нь шоронд аваачиж хурууны хээг авч байгаа зэрэг зургийг нийтэд цацан аль болох доош нь хийв.
New York Times сонинд бичиж буйгаар шүүгдэгчдийг шүүхийн өмнө авчирахад тэд өөрсдийгөө буруугүй гэх бөгөөд шүүгч тэднийг дараагийн хурал хүртэл цагдан хорих тушаал гаргана. Ингээд шүүх нэг жил, түүнээс ч илүү үргэлжилж магадгүй юм.
Харин шинжээчид "хэргийн онцгой шинж чанар"-ыг онцолж байгаа бөгөөд энэ нь “ердийн хууль эрх зүйн журамд нөлөөлж болзошгүй аж.
Жишээлбэл, Трамп шүүх хурал Нью Йоркт биш Майамид болж магадгүй гэж мэдэгдсэн. Энэ нь их учиртай. Нью Йорк одоогоор цаазаар авах ял хэрэглэдэггүй агаад ялын дээд хэмжээ нь бүх насаар нь хорих байдаг. Харин Флоридад шүүгдэгч цахилгаан сандал дээр суух эсвэл үхлийн тариа хийлгэх магадлалтай. Тиймээс Мадурад тулгаж байгаа хэргийн ноцтой байдлыг харвал түүнд хуулийн дагуу цаазаар авах ял оноож магадгүй юм. АНУ-ын хувьд бусад тусгаар орны улсын төрийн тэргүүнийг цаазлах нь шинэ ззүйл огт биш.
Мадурог“хар тамхинхы терроризм” үйлдэх хуйвалдаанд, мансууруулах бодис импортлох хуйвалдаанд, зэвсэг хадгалах хэргээр буруутгаж байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар, 25 гаруй жилийн турш Венесуэлийн удирдагчид "албан тушаалаа урвуулан ашиглаж, нэгэн цагт хууль ёсны байсан байгууллагуудыг авилгалд идүүлэн завхруулж, мансууруулах бодисыг тонн тонноор нь АНУ руу хил дамнуулан оруулсан хэмээн буруутгажээ..
Ерөнхий прокурор Пам Бонди мэдэгдэхдээ, Мадуро болон түүний эхнэр "удалгүй АНУ-ын газар нутагт, АНУ-ын шүүхийн өмнө, АНУ-ын шударга ёсны уур хилэнтэй тулах болно гэжээ.
NYT сонины мэдээлснээр, Мадурогийн хэргийг Ерөнхийлөгч Билл Клинтоны үед томилогдсон, 30 жилийн туршлагатай шүүгч Алвин Хеллерштейн хянаж байна.
Харин шүүх хуралд Мадуро болон түүний эхнэрийг хэн төлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.
Мадуро болон түүний эхнэр Бруклины шоронд хоригдож байгаа аж. "Энэхүү хорих газрын барилга хуучирч муудсан, ариун цэврийн шаардлага, хоригдлуудын аюулгүй байдал зэрэг нь хангалтгүй гэдгэрээ нэртэй Тус шоронгийн "хоригдлууд нөхцөл байдал аюултай, хүнлэг бус,өнгөрсөн жилүүдэд олон хоригдол нас барсан гэж мэдэгдэж байна" гэж хэвлэлд тэмдэглэжээ. Шүүгчид хүртэл тэндхийн нөхцөл байдлыг "харгис" гэдэг бөгөөд хүнд нөхцөл байдлын улмаас болж хоригдлуудын ялыг бууруулсан тохиолдол гарч байжээ.