Холоос эхтэй хориг
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа ОХУ-ын эсрэг хориг тавилаа. Украины эсрэг Оросын өдөөсөн дайныг санхүүжүүлэгч гэж үзэж буй нефтийн “Роснефть”, “Лукоил” гэдэг хоёр компанийн үйл ажиллагааны эсрэг энэ хориг чиглэсэн, хэрэв Путин сэхээрвэл хоригийг даруй цуцлахаа тэрбээрбас хэлсэн байна. Уг хориг сарын дараа хэрэгжиж эхлэх юм. Хоёрдугаарт Оросын нефтийн эсрэг Европын Холбооны тавьж буй хоригийг дэмжихгүй, Өрнөдөд байгаа Оросын алтан валютын нөөцийг царцаах шийдвэрийг АНУхуваалцахгүй аж. Гуравдугаарт Украинд зэвсэг нийлүүлэх тухайд байр сууриа өөрчлөхгүй байгаа.
2025-10-30
Э.Эрхэс мөнгөн медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд шинэ хуудас нээв
Бахрейн улсад зохион байгуулж буй Азийн залуучуудын III наадам өндөрлөх дөхжээ. Тус наадамд оролцож буй манай улсын багаас усанд сэлэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Эрхэс 50 метрийн араар даллах төрөлд 25.98 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. АНУ-ын Охайо мужийн “Spire academy”-д суралцдаг тэрбээр Малайзын Куала-Лумпур хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож, Сингапурт долоодугаар сард болсон ДАШТ-д улсаа төлөөлсөн билээ.
2025-10-30
Говийн бүсэд гэр бүл төлөвлөлтийг дэмжих хүн амын цогц бодлого хэрэгжүүлэх нь
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хүн төвтэй хөгжил: Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого боловсруулснаа мэдээллээ. Бүсийн хүн ам зүйн судалгаанд үндэслэн боловсруулсан уг бодлогын баримт бичгийг говийн аймгуудын ИТХ-ындарга, Засаг дарга, холбогдох яам, агентлаг, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагынхнаар хэлэлцүүлсэн юм.
2025-10-30
Идэр голын хиймэл нуурт цэнгэг усны индикатор зэвэг, хадран загас үржүүлж эхэллээ
Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” төрийн бус байгууллагынхантай хамтран цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 000 жарамгайг “Тосонцэнгэл” усан цахилгаан станцын хиймэл нуурт үржүүлж эхэллээ. Эхний ээлжид хиймэл нуурын цутгах хэсэгт 12 000 жарамгай тавьсан байна. Ойрын хугацаанд үлдсэнийг нь нутагшуулах аж. Ингэснээр гол, нуурын цэвэр цэнгэг байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц бий болгох ач холбогдолтой гэнэ.
2025-10-30
Үндэсний кибер эрсдэлийг анх удаа тодорхойлох гэж байна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг энэсарын28-наасорон даяар эхлүүллээ. Үүний хүрээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий төр, хувийн хэвшлийн байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох болон судалгааны ач холбогдлыг таниулах сургалт зохион байгуулсан байна.
2025-10-30
Малчид 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ
2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ханган одоогоор өвс, тэжээлийн нөөцийн 40 орчим хувийг бүр¬дүүлснийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. Тодруулбал, төвийн болон баруун бүсэд өнгөрсөн зун хадлан бэлтгэхэд хэцүү байжээ. Тиймээс Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас хадлан бэлтгэх боломж бүрдүүлж, талбай гаргаж өгсөн байна.
2025-10-29
Их хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо
Урамшууллын тухайд "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил.
2025-10-29
Улаанбаатар-Сингапурын чиглэлд шууд нислэгтэй боллоо
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир агаарын шинэ замтай болсон талаараа Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанд танилцууллаа. Тэд Улаанбаатар-Сингапурын чиглэлд анхны шууд нислэгээ ирэх сарын 4-нд хийхээр болжээ. Б.Мөнхтамир “МИАТ одоогийн байдлаар олон улсын 14, орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэж байна.
2025-10-29
92 настай Пол Бияа Камерун улсыг үргэлжлүүлэн удирдана
Камеруны Ерөнхийлөгчийн сонгуульд Пол Бияа ялсныг тус улсын дээд шүүхээс уржигдар зарлалаа. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд 43 дахь жилдээ тус улсыг удирдахаар болсон нь энэ аж. Ингэснээр дэлхийн хамгийн “хөгшин” төрийн тэргүүн гэгдэж буй Пол Бияа 99 нас хүртлээ төрийн жолоог атгах юм. Тэрбээр нийт сонгогчийн 53.7 хувийн санал авч, ялалт байгуулсан бөгөөд гол өрсөлдөгч нь Исса Чирома байсан аж. Харин Исса Чирома “Энэ бол сонгууль бус, жүжиг” хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буйгаа зарласан юм.
2025-10-29
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас түр чөлөөлөх санал гаргав
Эмч нар ажил хаяхаа мэдэгдсэний дараа Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөс салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргав. Зөвлөлийн хурлаар эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний өнөөгийн нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж, эхний ээлжид татвараас чөлөөлөх, эсвэл хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна.
2025-10-29
Өсвөр насныханд кешью идэхийг зөвлөж байна
“Nutrition research” сэтгүүлд нийтэлсэн Бразилын судлаачдын шинэ нийтлэлд өгүүлснээр кешью самар тогтмол хэрэглэх нь таргалалттай өсвөр насныхны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэв. Ерөнхий боловсролын 142 сургуулийн, илүүдэл жинтэй сурагчдыг хамруулсан судалгааны гурван сарын үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваагаад нэг хэсэгт нь өдөр бүр 30 грамм шарсан кешью самар идүүлж, хоол тэжээлийн зөвлөгөө байнга өгсөнбайна. Харин нөгөө бүлгийнхнийг зөвлөгөөний дагуу хооллосон ч самар огт өгөөгүй гэнэ.
2025-10-28
Чулуут сумын эмнэлэг сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийджээЫ
Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн дулаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сараас “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг Азийн хөгжлийн банк, Япон Улсын Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд тус эмнэлгийн дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийдсэнийг өчигдөр мэдээллээ.
2025-10-28
216 давхар байгууламжийг экологийн шагналд тодорхойлов
Дэлхийн байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүд олж, дэмжиж хөгжүүлэх зорилгоор 2020 онд Английн ханхүү Уильямын санаачилсан “Earthshot” шагналыг энэонд архитектурын байгууламжид олгохоор шийдвэрлэсэн нь анхны тохиолдол болжээ. Онцгой шагналын “эзэн” “Куэй квартер тауэр” (Quay quarter tower) нь Австралийн Сидней хотод байрладаг оффисын барилга бөгөөд 1976 онд ашиглалтад оруулжээ.
2025-10-28