Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх стандарт боловсруулжээ
2024 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран “Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт”, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандарт”-ыг боловсруулж, санал авч байна.
2024-09-21
Үл ажиглагдах луйварчдын учруулсан хохирлыг буцааж олж авч чадахгүй
Цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр түүнийг дагасан элдэв гэмт хэрэг цадигаа алдлаа. Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим орчинд залилуулсан, тухайн хэрэгслээр гүтгэж, доромжилсон, илт худал мэдээлэл түгээсэн гэх зэргээр өдөрт 13-15 гомдол гаргаж байна.
2024-09-20
Нийслэлийн сонгуулийн хороо Д.Мөнх-Эрдэнийг бүртгэхээс татгалзав
Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дуусав. Хуулийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 13-нд нэр дэвшигчдийг бүртгэснээ намуудад мэдэгдлээ.
2024-09-14
Шүүхээс Т.Аюурсайханд 2.6 жил, Б.Ганхуягт 3.9 жил хорих ял оноов
Нүүрсний гэх тодотголтой, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын тэргүүтэй 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, өчигдөр орой шийдвэрээ гаргав.
2024-09-13
“Смарт” сургуулийн сурагчид хичээллэж эхэлсэн ч асуудал нь шийдэгдсэнгүй
Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн Арцатын аманд байрлах “Смарт” олон улсын сургуулийн байрыг 30 орчим хүн өнгөрсөн даваа гарагт хүч хэрэглэн битүүмжилж, багш, сурагчдыг нь дотогш нэвтрүүлээгүй. Үүний улмаас тус сургуулийн 700 гаруй сурагч, 80 орчим багш, ажилтан анги руугаа орох нь бүү хэл, хаалганы гаднаас чирүүлж, хөөгджээ. Харин өчигдрөөс хичээл, сургалт хэвийн үргэлжилж буйг “Смарт” олон улсын сургуулийн захирал хэлсэн юм. Гэвч сургуулийн барилгын өмчийн маргаан эцэслэн шийдэгдээгүй тул хэзээ дахин ийм асуудал дэгдэхийг хэлж мэдэхгүй гэв.
2024-09-11
Гомдол, мэдээллийн 53.1 хувь нь авлигатай холбоотой
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 9 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 32 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-09-11