Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Хүний эрхийн үндэсний форум эхэллээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулж байна
2023-12-08

ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 23 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй 

Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдэж, шүүгдэгч нар ял шийтгэлээ эдлэх болж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ-ны ТЗУГ-ын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Чимэдлхам, Б.Болор чимэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгосон билээ. 
2023-12-08

ТАНИЛЦ: Прокуророос шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан олны анхаарал татсан хэргүүд

Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе.
2023-12-07

ТАНИЛЦ: Прокуророос шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан олны анхаарал татсан хэргүүд

Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе.
2023-12-07

Б.Энхбаяр: Өмнөговь аймагт газрыг гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хэргийг АТГ-т шалгуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Өмнөговь аймагт газрыг гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал тул нэн даруй холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой" хэмээлээ.
2023-12-07

“Шударга бусын хонгил”-оор явахаа мэдсэн учраас Австралид амьдарсан гэв 

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг тус сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ өгсөн ч тус түр хорооны дарга Б.Энхбаяр татгалзав. Тэрбээр “Tүр хорооноос 170 хүнийг гэрчээр дуудсаны дотор Б.Ганхуяг багтсан. Түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьж байгаа гэсэн агуулгатай бичгийг прокурорын байгууллагаас ирүүлсэн. Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй” хэмээн тайлбарласан юм. Уг нь сонсголын өнгөрсөн өдрүүдийн хуралд хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй хүмүүс биечлэн оролцож, тайлбар хийсэн билээ. 
2023-12-07

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг салбарын хэмжээнд хэлэлцүүлэв

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгээс хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгууллаа.
2023-12-07

Б.Оюундэлгэр нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-12-06

Зайсан орчмын ундны уснаас гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрчээ

Дээрх нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар (E.coli) илэрч буй нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, үерийн ус, цасны хайлалт, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй байна.
2023-12-06

Авто засварын газруудын 60 хувь нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгүй

Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн гарчээ.
2023-12-06

Таван ханатай гэр шатаж байсныг унтрааж, хажуугийн гэрүүд шатахаас хамгаалав

5 ханатай гэр бүрэн шатаж, хажуугийн 2 гэр галд хайрагдаж байсныг бүрэн унтрааж ажиллалаа.
2023-12-06

Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бүртгэлжүүлж, албажуулах системтэй болно

Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бүртгэлжүүлэх, албажуулахад чиглэсэн цахимаар албажуулах стратеги, системийн дизайн боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхараар ахлуулсан ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
2023-12-06

Хоёр охиныг мөргөж, нэгнийх нь амь насыг хөнөөсөн жолоочийг 184 сая төгрөгөөр торгож, 4.6 жилийн хорих ял оноолоо

Өнгөрөгч есдүгээр сард СХД-ийн нутаг дэвсгэр, Тахилтын замд ноцтой осол гарч, 12, 13 настай хоёр охин дайруулсныг бид өмнө мэдээлсэн. 12 настай Н гэх охин замын хажуу тал руу шидэгдэж, харамсалтайгаар амь насаа алдсан бол 13 настай Х хүнд гэмтсэн. Тэгвэл уг хэргийг шүүх хурал болжээ. 
2023-12-06

Онцгой байдлын сургуулиас боловсруулсан номуудын агуулгыг хэлэлцлээ

Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ
2023-12-06

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орны олонхын саналаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдов.
2023-12-05

Төмөр замын дүрэм, журмыг зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30.458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьж, нийт 284 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.     Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5, Авлига, албан тушаалын 3, болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
2023-12-05

ШҮҮХ: Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаад ирээгүй нь цагдан хорих үндэслэл болсон

Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн таван үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
2023-12-05

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ

Өнгөрсөн баасан гаригт СХД-ийн шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 1 сарын хугацаатай цагдан хориулах прокурорын санал ирсэн талаар бид мэдээлсэн. Тус саналыг СХД-ийн шүүх татгалзсан ч прокуророос тус шийдвэрийг эсэргүүцэн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.
2023-12-04