Zarig.mn сайтынхан суултаа зогсоожээ
Zarig.mn сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурорын байгууллага гаргаж, журамд заасан үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус сайтын домайн нэрийг "Зөрчилтэй нэрсийн жагсаалт"-д оруулж, Монголоос нэвтрэх хандалтыг хаагаад байгаа билээ. Үүнийг эсэргүүцэж, тус сайтынхан тодорхойгүй хугацаагаар Сүхбаатарын талбай суулт зарлаад байсан. Тэгвэл сая суултаа зогсоожээ. Учир нь Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаяр нар ирж, маргааш буюу арванхоёрдугаар сарын 04-нд ширээний ард сууж ярилцахаар болжээ.
2023-12-03
Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл хүлээн авна
ХЭҮК-иос хүүхдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тодорхой судалгаа хийж буй. Үүний хүрээнд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл авч эхэлжээ.
2023-12-03
Zarig.mn сайтыг хүчээр хаав
Zarig.mn сайтыг хаасан нь Үндсэн хууль зөрчсөнөөс гадна иргэдийг мэдэх эрхийг боомилсон хэрэг юм
2023-12-02
"Ногоон автобус"-ны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татжээ
Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.
2023-12-01
МиГ-29УБ загварын байлдааны сөнөөгч онгоц Буянт-Ухаад нислэг үйлдлээ
Байлдааны сөнөөгч онгоцны нисгэгчид хугацаат цэргийн алба хаагчдад нислэгийн талаарх мэдээлэл өгөхийн зэрэгцээ холбоочин дайчдын үүрэг оролцоог онцлон танилцуулсан нь тэдний албаны итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаа болж чадсан юм.
2023-11-30
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилов
Эцэст нь Байнгын хорооны саналаар “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжлээ.
2023-11-30
Хориглосон химийн бодис ашиглаж байсан “Шанжин-Орд” ХХК-ийнханд хариуцлага тооцож чадах уу
Уг нь хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дуусан прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 24.3-3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн есдүгээр сард шилжүүлж байв. Гэтэл шүүхээс хохирогч байгууллагын төлөөлөл буюу Говь-Угтаал сумын ЗДТГ-аас хүмүүс оролцуулах ёстой гэж буцааснаар нэмэлт ажиллагаа хийгээд дахин шүүхэд шилжүүлжээ. “Шанжин-Орд” ХХК-ийнхныг өмнө нь Усны тухай хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр яллагдагчаар татаж байсан ч хэрэг нь тэгсхийгээд замхарсан билээ.
2023-11-30
ХЭҮК-ын даргыг чөлөөлөх саналыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.29) хуралдаанаар ХЭҮК-ын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, тус комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, санал дэмжигдлээ.
2023-11-29