Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсооход нэгдлээ
Тус аяны зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байхыг олон нийтэд уриалж, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг билээ.
2023-11-29
Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлийг танилцууллаа
Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт Төрийн ордонд боллоо. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон далайн бүс нутгийн 2024 оны “Хүний хөгжлийн илтгэл”-ийг Монгол Улсад танилцуулж, бүс нутагт төдийгүй дэлхийн дахинд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал бүрдээд буй энэ үед хүний хөгжлийг ахиулахад нэн чухал үүрэг гүйцэтгэх гурван тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноо танилцууллаа.
2023-11-29
Газар орны нэр өөрчилсөн хэргийг дахин шалгуулахаар болжээ
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад мөрдөн шалгах ажиллагаагаар дахиж тодруулах зүйл байгаа гэж шүүгч үзэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргажээ. Бидний авсан мэдээллээр ҮАБЗ-ийн ажлын албанд ажиллаж байсан гэрч нараас дахиж мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн гэнэ. Уг нь гэрчээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинээр мэдүүлэг авах боломж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байсаар атал ийм шийдвэр гаргасныг прокурорууд эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандах биз ээ.
2023-11-28
Эмээлтийн өмхий махны хэргийг шүүх хурал хойшилжээ
Эмээлтийн "өмхий мах"-ны гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Чен бин, "Эм ди си пи" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Шүүх хурал эхэлсэн ч шүүгчдэгч Н.Цогтгэрэлийн биеийн байдал муудсан гэх шалтгаанаар ирсэнгүй. Ингээд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй тул шүүх хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хойшилжээ.
2023-11-28
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тодорхой тооны гэрээ олдохгүй байгаа гэв
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.
2023-11-27
ONDO эхний 100 мянган хэрэглэгчдэдээ хувьцаа бэлэглэж, үнэ цэн, ашгаа олуулаа хүртэнэ
ONDO үүрэн холбооны компанийн гүйцэтгэх захирал Б.Мандуул, Хууль, эрх зүй хариуцсан захирал Ц.Одмаа, Стратеги хариуцсан захирал Б.Баттүшиг нар “Олуулаа болъё” хэмээх уриан дор мэдээлэл хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрт 260 мянган идэвхтэй хэрэглэгчдэд хүрч амжсан ONDO компанийнхан өөрсдийн хийсэн технологиор, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээрээ бусдаас ялгардаг.
2023-11-27
Хууль олон ч хэрэгжилт муу байна
Нийтийг цочроосон уг үйл явдалтай зэрэгцэн УИХ-аас энэ сарын 22-23-нд Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран “Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг зохион байгуулав. Хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээ хийсэн дэлхийн анхны парламент нь Монгол Улсынх боллоо гэсэн “хөөрүү” мэдээлэл цацагдаж байна. Гэвч бодит байдалтай энэ үнэлгээ нь хэр нийцсэн, бас өөрчлөлт гарахад ямар түлхэц үзүүлэх вэ гэдэг нь илүү чухал.
2023-11-27
“Цэрэг эх орон-бидний бахархал” өдөрлөгийг зохион байгууллаа
Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо хамтран “Цэрэг эх орон-бидний бахархал” нэгдсэн өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2023-11-25
"Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал байна"
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг 1991 оноос хойш дэлхий нийтээрээ жендерт суурилсан хүчирхийлэл ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн.
2023-11-24
Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүлжээ
Тендерийг хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан байна. Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байгаа аж. Жолооч нар гар дээрээ 1.7-2 сая төгрөгийн цалин авдаг байна.
2023-11-24