Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төслийн талаар танилцуулахдаа “Орон нутагт эрүүгийн болон иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэхээр тусгасан. Энэ шүүх нь дотроо Эрүүгийн болон Иргэний хэргийн танхимтай байна. Ингэснээр анхан шатанд ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга тус бүр хоёр ажиллаж байгааг нэг, нэг болгож, орон тоо багасна. Мөн Орхон, Дархан-Уул аймаг дахь эрүүгийн болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэнэ. Харин давж заалдах шатны шүүхийг бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт байгуулахтай холбоотой зохицуулалтыг хөндөхгүй” гэв.
2023-11-23
Гаалийн байцаагч нар албан тушаалаа урвуулсан хэргийг шалгаж дуусжээ
Уг нь тээврийн хэрэгсэлд өөр байцаагч хяналт шалгалт хийх ёстой атал түүнийг эзгүй байсан мэтээр баримт бүрдүүлж, холбогдох программдаа шивсэн нь шалгалтаар тодорхой болжээ. Үүнээс өмнө “Чингис хаан” нисэх буудлын гаалийн газрын байцаагч О.Бат-Орших, Н.Батзориг нар 2022 оны наймдугаар сард Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Б.Чимгээ, Б.Тунгалагтамир нарын авчирсан, 239 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх есөн нэр төрлийн үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй хилээр нэвтрүүлэхэд давуу байдал олгосон гэх хэргийг шалгаж дуусан прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм.
2023-11-23
61 аж ахуйн нэгжийн тендерт оролцох эрхийг хязгаарлалаа
Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.
2023-11-22
Барилга барих газрынхаа хэмжээг дур мэдэн нэмсэн зөрчил гаргажээ
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тус газарт шалгалт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагш 4.5, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын суурь ухсан байжээ. Тодруулбал, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй атлаа барилгын суурийг дур мэдэн хэтрүүлэн ухсаныг илрүүлснийг дээрх газрын дарга Ц.Тулга мэдэгдсэн байна. Тиймээс “Фүжи девелопмент” компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч биелүүлээгүй аж. Нийслэлийн удирдлага тус компанийнханд өчигдөр мөн л зөрчлөө арилгаж, барилгыг төлөвлөгөөнд заасан газарт барихыг сануулжээ.
2023-11-22
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 370 зөрчил илрүүлжээ
Зам дагуу, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, үйл ажиллагаа явуулсан объектуудыг судалж, шалган, холбогдох аж ахуйн нэгж, хувь хүмүүст зөрчлөө арилгах үүргийг ийслэлийн ЗДТГ-аас өгсөн гэнэ. Шалгалтаар 370 орчим байршилд зөрчил илрүүлсэн аж. Тухайлбал, талбай илүү хашаалсан 85, зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан 119 зөрчлийг илрүүлсэн гэнэ. Энэ мэтээр зөвшөөрөлгүй ТҮЦ болон чингэлэг байршуулсан, төмөр цуглуулах цэг, машин угаалгын газар ажиллуулсан зэрэг зөрчил цөөнгүй гарчээ. Эдгээрийн дагуу холбогдох байгууллагад нь шаардах хуудас болон мэдэгдэл хүргүүлсэн аж.
2023-11-21
“Цемент Шохой” ТӨХК-д шалгалт хийжээ
ХЭҮК-т иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг “Цемент Шохой” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны ялгаварлан гадуурхалт дарамт, хүчирхийллийн хүрээнд хяналт шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
2023-11-20
Дээд шүүхийн шүүгч БНТУ-ын дээд шүүх, Шүүхийн академид зочлов
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Шүүхийн академийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус улсын дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо.
БНТУ-ын дээд шүүхэд зочлох үеэр Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Февзи Илдирим, Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Мустафа Салдирим, Шүүхийн академийн Гадаад харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
2023-11-17
Хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь
Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс хэвлэл мэдээлэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг чухалчлав.
2023-11-17
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв
Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2023.11.16)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.
2023-11-17