Хахууль авч АШУҮИС-д оюутан элсүүлсэн албан тушаалтанд торгох ял шийтгэв
ШУҮИС-д аргазүйч асан, өдгөө хувийн нэгэн лаборатори байгуулан ажиллаж буй Л.Төмөрсүх нь А.М-г тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэхээр амлаж, ээж Б.Б-ээс нь 2020 оны наадмаар нийт таван сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулан авснаа хүлээсэн байна. Мөн А.С-г дээрх сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхийн тулд П.П гэдэг хүнээр дамжуулж эхнэрийнхээ дансаар долоон сая төгрөг авсан нь тогтоогдсон гэнэ.
2023-01-13
Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахаар шалгалт хийжээ
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг сайжруулж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээрх зөвлөмж”-ийн хэрэгжилтийн явц байдалтай өнгөрсөн долоо хоногт танилцаж, үр дүнг тооцон ажилласан байна
2023-01-12
Ч.Маралмаагийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13.30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй аж.
2023-01-11
ЦЕГ-аас М.Батдөлийн "10 тэрбумын хэрэг"-ийн баримтуудыг дэлгэлээ
ЦЕГ-аас 10 тэрбумыг хураалгасан УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн хэргийн баримуудыг дэлгэлээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа н.Ганчулуун: АТГ-, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 5-нд иргэн Б-ийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют, зургаан орон сууцны гэрчилгээг хураан авсан. Хэргийн холбогдогч, яллагдагч Б-д Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн мөнгө угаах, татвар төлөхөөс зайлс хийх, үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэх зүйл ангид холбогдуулан, шалгаж байна. Мөн энэ сарын 9-ний өдөр нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхээр ЦЕГ, АТГ ажиллаж буй. Ингээд прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хэргийн баримтыг үзүүлье.
2023-01-10
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицерууд цэргүүдийг хөлсөөр ажиллуулж, мөнгийг нь авч байв
Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн зуны наадмын үеэр учир битүүлгээр нас барсан нь тухайн үедээ дуулиан шуугиан болж байв. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 13-ны 09.10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй барилгын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийхэд 19 настай, эрэгтэй Н нь амиа алдсан нь тогтоогдсон.
2023-01-10