Америкчуудыг алмайруулсан сонголт
Америкийн улс төрийн зүтгэлтэн, хатагтай Тулси Габбард Орос-Украины дайныг өдөөсөнд өөрийн улсын эрх баригчдыг нэг бус удаа буруутгаж, Сирийн асуудалд АНУ оролцохгүй байхын төлөө тэмцэж ирэв. Эсэргүүцлээ илэрхийлж АН-аас гарч, Жо Байденыг дэмжихээ илэрхийлж байв. Өнгөрсөн оноос Дональд Трампыг дэмжиж, намд нь элсэв.
2025-02-16
Сирийг Афгантай зүйрлэхгүй байхыг тэр хүсдэг
Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа өнгөрсөн мягмар гарагт Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоантай уулзав. Энэ үеэр Сирийн төв нутагт Туркийн нисэх хүчний бааз байгуулахаар ярилцсан байна.
2025-02-08
Трампад Европ хариу барина
Европын Холбооны гишүүн орнуудын тэргүүн нар саяхан Брюссельд уулзаж, батлан хамгаалах бодлого хийгээд өөрсдийгөө Оросоос хамгаалах асуудлыг хэлэлцэв. Европын зөвлөлийн дарга Антониу Кошта гишүүн орнуудын тэргүүн нарт илгээсэн урилгадаа “...гаргах ёстой шийдвэрийн хөрсийг нь бэлтгэх, Европын батлан хамгаалах ирээдүйн талаар зааварчилгаа өгөх нь энэ уулзалтын зорилго байх болно” гэсэн байв. Энэ оны зургаадугаар сард болох албан ёсны дээд хэмжээний уулзалтаар батлан хамгаалахтай холбоотой асуудлыг мөн хэлэлцэнэ хэмээн бас мэдэгдсэн байлаа.
2025-02-06
АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс (UNHRC) гаргах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.
2025-02-05
Хятад улс Starlink хиймэл дагуулын системыг устгана
Хятад улс Илон Маскийн Starlink хиймэл дагуулын системийн хүчин чадалд (энхийн бус цэргийн боломжуудад) түгшүүртэй хандаж байна. Энэ үүднээс тус улс Starlink-ийг эсэргүүцэх цэргийн системийг эрчимтэй хөгжүүлж эхэлжээ.
2025-02-04
Эрдэмтэд Номхон далайн ёроолоос найм дахь тивийг илрүүлжээ
Эрдэмтэд Номхон далайн баруун өмнөд хэсэгт бараг 5 сая хавтгай дөрвөлжин километр талбай бүхий газар нутгийг илрүүлэн, өвөрмөц нээлт хийжээ. Номхон далайн ёроолын энэхүү өндөрлөг хэсэг нь нэгэн цагт Зеланд хэмээх нэртэй найм дахь тив байсныг судлаачид олж тогтоосон байна. Энэ тухай Америкийн Геологийн Нийгэмлэг (GSA) мэдээлэв.
2025-02-04