Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

22 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна

Засгийн газраас чиглэл болгосны дагуу ирэх хичээлийн жилээс нийслэлийн бага насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хотын удирдлагууд санаа оноо уралдуулсаар шийдвэр гаргажээ. Компаниудад цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, түрээслэх журмаар цэцэрлэг байгуулах боломж олгосноор олон хүүхдийг хүмүүжих орчноор хангана гэж тэд үзжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийслэл дэх ажлын хэсэг худалдан авах барилга, объектуудын талаар хэлэлцсэн байна. Өнгөрсөн хаврын байдлаар нийслэлд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан бөгөөд дээр дурдсан журмын хүрээнд ажилласнаар 22 мянгыг нь цэцэрлэгт оруулах боломж бүрдэх аж. Бусад хүүхдийг гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах тухай ярьж буй гэнэ. Ажлын хэсгийнхэн эдүгээ 14 объектыг худалдаж авах боломжтой хэмээн үзсэн бөгөөд бусдыг нь түрээслэх аж.