Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНСУ-ын соёл, аялал жуулчлалыг сурталчлах нь

Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийг арга хэмжээг ирэх сарын 2-4-нд Улаанбаатарын төв талбайд зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар, Сөүл хот 20 гаруй жилийн хугацаанд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Улаанбаатарын соёлын өдрүүд”, “Сөүлийн өдрүүд” соёлын арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Тэр дундаа Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд БНСУ-ын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник, технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөжээ.